Хурууны угтаа зэрэгцээ тогтсон шугамыг зүрхний шугам гэнэ. Зүрхний шугам нь гол төлөв хайр дурлал, хүсэл бодолтой холбоотой байдаг.
Толгойн шугамаасаа илүү тод гүнзгий - Хайр дурлал нь хүсэл бодлоосоо илүү байдаг.
Долоовор хурууныхаа угаас эхэлсэн - Хайр хүслээ бусдын санаа бодлыг үл харгалзан тулгадаг.
Дунд хурууны угаас эхэлж алганы захад хүрсэн - Үгэнд оромтгой, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй бөгөөд дуу дуулах авьяастай.
3үрхний шугамнаас олон жижиг богино шугам салбарласан - Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, тачаангуй.
Толгойн шугамаасаа бүдэг - Хайр дурлалаа сэтгэлээрээ захирдаг. Тийм хүмүүс нь ихэнхдээ ганцаардмал. Тэд гэрлэсэн ч гэсэн эхнэр, нөхрөө зөвхөн хамт амьдрагчаа болгодог.
3үрхний шугам нь давхар зэрэгцсэн мөн тод улаан өнгөтэй - Хүсэл тачаал ихтэй.
Хурууны угаас эхлэн жижиг жижиг тасархайдсан -Эсрэг хүйсийн хүнд дургүй.
Долоовор хурууны угт салаалсан - Үнэнч сэтгэлтэй, хайр дурлалдаа хангалуун.
Дунд хурууны уг орчимд нэг салаалаад долоовор хуруу, дунд хуруу хоёрын хооронд олон салаалсан - Хайр дурлалаараа аз жаргал олж авна.
3үрхний шугам нь нарийн бөгөөд нэг ч салаалаагүй - Үргүй, хүйтэн цэвдэг сэтгэлтэй.
No comments:
Post a Comment