2011-06-13

Шатар - Хүүний бүтэц

Шатар сурахдаа эхлээд бид боднуудынхаа үүрэг, хэрхэн нүүдгийг мэдэх ёстой, тэгвэл нэг бүрчлэн тайлбарлая.

ХҮҮНИЙ БҮТЭЦ

1. Хүүнүүд нь холбоотой байхдаа хүчтэй байдаг тул эдгээрийг салгахаас зайлсхий.
2. Тусгаарлагдсан эсвэл давхардсан хүүнүүд нь хороогдох нь амархан тул тоглолтын төгсгөл хүртэл салгахгүйг хичээ.
3. Хүүний холбооны хэлбэр нь /\ байх нь \/ байхаас илүү хүчтэй байдаг.
4. Давхардсан хүүнүүд нь хүчийг сулруулдаг, ийм болгохоос зайлсхий.
5. Төвийн хүүнүүдийг хамгаалж байлгаснаар дайралт хийхэд илүү олон сонголт бий болдог.
6. Таны хүүнүүд боднуудынхаа хөлийг хаасан байж болно, ялангуяа тэмээ хүүний хэлхээний ард түгжигдсэн байдаг. Иймээс энэ сул талыг бүү бий болго.
7. Хүүнүүд арагшаа нүүдэггүй. Зарим үед эсрэг тоглогч хүүний бүтэцэд сул тал бий болгохын тулд таны хүүнүүдийг санаатайгаар урагш түлхүүлж болно. Иймээс хүүгээ урагш нүүхий өмнө сайтар бод.
8. Таны сэлгээ хийсэн ноёны өмнөх хүүнүүд нь түүнийг хамгаалах үүрэгтэй. Иймд ноёны жигүүрээр тэднийг ашиглан довтлох төлөвлөгөөгүй бол тэдний шугамыг эвдэхээс зайлсхий.
9. Нүүргүй хүү бий болгон түүнийг хамгаалах боломжийг шалга. Нүүргүй хүү нь эсрэг тоглогчид биед нь орсон өргөс мэт байдаг ба эсрэг тоглогч түүнийг саатуулах үед танд материалын давуу байдлыг бий болгох ач холбогдолтой.
10. Тоглолтын төгсгөлд тэрэгний шугамын нүүргүй хүү нь бусад шугамын нүүргүй хүүнээс сул байдаг учир нь эсрэг талын ноён уг хүүг блоклоход амархан байдаг.

No comments:

Post a Comment