2011-06-13

Шатар - Хожил авчрах үндсэн аксиом

ХҮЧИРХЭГ ГАРАА
Та анхнаасаа сул гараа биш бодлогод суурилсан хүчирхэг гарааг хийх нь өрсөлдөгчид сэтгэлзүйн зохилт болдог. 
 
Дэлхийн аварга Р.Фишер Испани гараа гэж нэрлэгдэх тун гайхшруулсан өргөөр эхлэдэг байсан нь түүний амжилтын үндэс гэж үздэг. Ярих бол 50% нь гэдэгтэй тун төстэй.

ЭНГИЙН БОЛООД СОНГОДОГ БАЙ
Пионер мад дэлхийн аврагын цом авсан өргөд ордог гээд бод. 

ТУХАЙН ТОГЛОГЧ АГУУД ТЭМҮҮЛЭХ ТУСМАА ЭНГИЙН ӨРГҮҮД ХАМГААЛАЛТГҮЙ СУЛАРЧ ЭХЭЛДЭГ БАЙНА. 

Тодруулбал: Эсрэг тоглогч чадварлаг байх тусмаа нүсэр тактикийн хязгааргүйд шунадаг, харин та зөв цагт энгийн өргө хийж чадвал хожил таных болох боломж байдаг. Энгийн зүйл агуу байдаг шүү дээ. Яг бидний аав ээжид атрын аян гэдэг үг их таалагдсан шиг.

АТТАК-Л БУЮУ ГАРЦААГҮЙ БАЙДАЛД ОРУУЛ

Энийг бид хоёрны нэг гэж ярьдаг. Нэг нүүдлээр хоёр зүйлийн аль нэгийг идэх боломжийг өөртөө олгоно гэсэн үг. Энэ төрлийн тактикийн хамгийн том давуу тал нь ЯМАР Ч ГАРЛАГАГҮЙГЭЭР ЭСРЭГ ТАЛЫН НЭГ ЗҮЙЛИЙГ ИДЭХ БОЛОМЖ ӨГДӨГТ ОРШИНО. Тодруулбал: Эсрэг талд аль нэгийг нь сул өгөхөөс өөр сонголт үлдээхгүй. Эмзэг цэгт чинь цохилт өгвөл та ёолно доо энэ тактик дайсны чинь хүчийг сулруулна. 

ТОО ШИРХЭГ БОЛ ҮХМЭЛ, ХАРИН СЭТГЭХГҮЙ ХЯЗГААРГҮЙ
Ямар ч тоглогч бодоор дутуу болж ирэх үед ерөнхий нөхцөлд бууж өгөх эсвэл хожигдох нь ойлгомжтой боллоо гээд анхаарлаа сулруулж эхэлдэг. Ерөнхийдөө сэтгэлзүйн хувьд аль хэдийнэ бууж өгсөн байдаг. 

ТА ЧАДНА, ЧАДАХГҮЙ ГЭХ БҮР ТАНЫ ЗӨВ БАЙДАГ гэж Форд хэлсэн байдаг шүү дээ. Та ганц ноёнтой үлдсэн байсан ч боломж байдаг. Тодруулбал жид болгох боломж хэзээд байдаг.

Шатар бол хөлөг ч юмуу тоо ширхэгт /хүч чадалд/ биш ОЮУН УХААНД ЗАХИРАГДАНА.

АЛСЫГ ХАР
Төлөвлөгөөгүй бизнес бол суурьгүй байшинтай адил. Зорилгогүй сул нүүдлээс аль болох зайлсхийж бүх нүүдлээ уялдаа холбоотой нэгдсэн нэг зорилго дор төвлөрүүлж сур. Өнөөдрийн жижиг хоолны төлөө биш ирээдүйн том хожлын төлөө нүү.

ТОМЫГ ХАЯАД БҮР ТОМЫГ АВ
Бяцхан заль бас хэрэгтэй. Шунал бол хүн бүрийн сул тал. Эсрэг тал чинь мөхлөө үл анзааран таны өгөөшийг үнхэх болно. Загасчин дэгээндээ өт гэх мэт өлгөөд том загас барихтай төстэй.

ӨРСӨЛДӨГЧӨӨ МЭДЭР

Бусдын тактикт бүү авт. Таны нүүдлийг тааварлах эсвэл таныг өөрийн бодсноороо нүүлгэх боломжийг өрсөлдөгч чинь байнга эрэлхийлж байдаг. Ийм байдалд орохгүй байх хамгийн сайн арга бол ТАНЫ НҮҮДЭЛ НЭГДСЭН ЗОРИЛГОД УЯСАН ХЭД ХЭДЭН СЭЛГЭМЭЛ ТАКТИКТ СУУРИЛСАН БАЙВАЛ ЗОХИНО.

Зорилгогүй хүн, зорилготой хүний зорилгийг гүйцэлдүүлж өгөх л хувь заяатай байдаг гэдэг шүү дээ. 

БАЙРШИЛ БАЙРШИЛ БАС ДАХИН БАЙРШИЛ
Та яван чангарах хэрэгтэй. Өрөг өрнөж нүүдэл урсах тусам эсрэг тал чинь ШАТРЫН ХӨЛӨГ ДЭЭР ХУМИГДАЖ БАЙХ ЁСТОЙ. Үүнийг та өрсөлдөгчдөө ашигтай нүүдэл бүрийг хяналтандаа авахуйц байрлалуудад өөрийн армиа байршуулж чадсанаар хэрэгжүүлж чадна.

АРМИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Таны цэрэг бүр хоорондоо уялдаа холбоотой харилцан бие биенээ хамгаалсан байх нь аюулгүй байдлыг баталгаажуулаад зогсолтгүй дайралтанд ороход АЛЬ НЭГ ЦЭГТ ХҮЧ СУЛРАХГҮЙ БАЙХ САЙН ТАЛТАЙ.

ЯМАР Ч ҮЕД ХОЖЛЫН ӨРГИЙГ ГАРЦААГҮЙ БАЙДАЛД ӨРӨХ

Төрөл бүрийн маданд та ямар ч армитай үлдсэн хожлын өргийг гарцаагүй байдалд өрдөг байх нь ТАНЫ ТУЙЛЫН ЗОРИЛГОДОО ХҮРЧ ТАКТИКТАА ЭЦСИЙН ЦЭГ ТАВИХАД ХЭРЭГТЭЙ. Бүх зүйл туг өргөсний дараа тодорхой болдог шүү дээ. Амжилтанд хүрсэн бүх хүмүүс стратегээ маш сайн хэрэгжүүлж дуусгаж чадсан болохоор хүлээн зөвшөөрөгдсөн.

No comments:

Post a Comment