1. Гараанд хүүний нүүдэл нь таны хөнгөн боднуудыг хөгжүүлэхэд дэм болдог. Энэ зорилгоос бүү хазай.
2. Гараанд, нэг бодыг хоёр нүүхээс зайлсхий (хэрэв шаардлагай биш бол). Ингэх нь темп алдагдуулна.
3. Нэг нүүдлээр хоёр зорилгод хүрвэл та темпээ хурдасгана. Жишээ нь хүү нь зарим бодруу дайрах зууртаа таны өөрийн бодонд шугам гаргаж болно. Ийм боломжуудыг хайж бай.
4. Төвийг (d4, d5, e4, e5 нүднүүд) хяналтандаа байлгахыг оролд. Ингэснээр илүү сайн тоглох ба довтлоход амар болно. Адилаар айлын талыг төвийг булаахаас сэргийл.
5. Битгий шунахай бай. Заримдаа та идэхэд хялбар эсвэл шууд идэх хүүтэй таарч болно, гэвч энэ нь урхи (‘хордуулсан хүү’) байж болно. Үүнийг идэх нь эсрэг талд хүчтэй дайралт бий болгох эсвэл таны тухайн нэг талбар хүчийг сулруулах аюултай.
6. Дутуу боловсруулсан дайралт бүү хий. Боднуудаа хоорондоо харилцан уялдаатай байхаар хөгжүүлэн дайралтаа төлөвлө. Үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд таны дайралт бүтэлгүй болох эсвэл ээлж алдан давуу байдлаа алдаж болно.
7. Түгжигдсэн төв (таны ба эсрэг тоглогчийн хүүнүүд бие биенээ идэх боломжгүйгээр тулсан) нь төвд боднууд нүүх нүүдлийг хязгаарладаг ба төвд тулаан үүсгэхгүйгээр хажуу жигүүрээр дайралт хийх боломжийг олгодог. Үүнийг мэдэж байх хэрэгтэй.
8. Эсрэг тоглогчийн аль бод нь тоглолтыг хянаж байгааг шалга, тэрийг аль болох эртхэн устга.

9. Идэвхигүй байгаа өөрийн бодыг эсрэг талын идэвхитэй ижил бодоор солих нь танд давуу тал олгоно. Эсрэгээр ийм солилцоо хийхээс зайлсхий.
10. Хүнд нөхцөлд орсон бол дайралт хийх нь хамгийн сайн хамгаалалт болдог гэдгийг сана. Ийм боломжийг хайж бай.
11. Боднуудын зохистой байрлал нь давуу талтай болгоно, эсрэг талын боднуудын харилцан холбоог таслахыг хичээх хэрэгтэй, ж нь: хүүг түлхэж холбох шугамыг таслах г.м.
12. Бодоо даруулахаас болгоомжил, харин дарахыг бод. Зөв дарах нь илүү давуу талыг олгоно.
13. Тоглолтын төгсгөл болоход ацан шалаа үүсгэх эсвэл тэнцэх байрлал бий болох боломжийг хай. Заримдаа бодоороо тахил өргөх нь хэцүү байдлаас ийм байдалд шилжих нөхцлийг бүрдүүлж болно. Хэрэв та давуу талтай явж байгаа бол эсрэг талдаа тэнцээ хийх боломжийг олгохгүй байхыг хичээ.
14. Ямар ч гараа байсан та энгийн байдлаар, нүүдлүүдийн цаана ямар зорилго, санаа байгааг судал. Үүнд төвлөрч судлахгүй бол та өөртөө л сул тал бий болгоно.
15. Ерөнхийдөө, ноёны хүүний гараа нь ихэвлэн нээлттэй тоглолт бий болгох ба ноёнруу шууд дайралт хийх нөхцөл бүрдүүлдэг. Бэрсний хүүний гараа нь голчлон хаалттай тоглолт үүсгэдэг ба шууд бус дайралт хийхэд илүү их маневр болон позицийн тоглолт хийх шаардлагатай болдог.

No comments:
Post a Comment