Эмч дүүгийнх нь хөлийг үзээд тайрахаас өөр арга байхгүй гэсэн нь эцэг эхийнх хувьд том шаналал байсан юм. Том хүүгээ алдаж хоёр дахь нь эрэмдэг зэрэмдэг болж насаараа хүний гар харж амьдарна гэж бодохоор ямар байх вэ? Эцэг эх хоёр нь өдөр шөнөгүй залбирч өдөр бүр эмчээс хагалгааг хойшлуулахыг гуйж, хүүгээ дахин алхаж чадна гэж зоригжуулж байлаа. Ийм байдлаар бүхэл бүтэн хоёр сар өнгөрчээ.
Ингээд эмчтэй зөрөн хүүгийнхээ хөлийг тайруулаагүй ч боолтыг нь нээхэд баруун хөл нь зүүнээсээ 6 см жижгэрч, зүүн хөлөнд нь хуруу гэхээр юм юу ч байсангүй. Гэхдээ хүү шаргуу хөдөлмөрлөж өдөр бүр дасгал хөдөлгөөн хийсний хүчинд нэг хоёр алхаж чаддаг болов. Дараа нь таягнаасаа салж зүгээр алхдаг болов. Хүү хөдөлмөрлөсөөр л байлаа. Эцэст нь хүү гүйдэг боллоо.
Гүйх гүйхдээ гүйлтийн дэлхийн аварга болтлоо гүйсэн юм. Энэ бол алдарт тамирчин Глен Ганнигамын түүх бөгөөд түүнийг Медисон Скуэр Гарденд "Зууны хамгийн хурдан тамирчин" цолоор шагнажээ. Амжилтанд хүрэхийн тулд итгэх хэрэгтэй.
No comments:
Post a Comment