2011-06-13

Шатар - Бэрс, ноёны нүүдэл

БЭРС
1. Мэдээж энэ бол хамгийн хүчирхэг бод, тэрэг болон хөнгөн бодны тусламжтайгаар хамгийн үр дүнтэйгээр тулалдана.
2. Гараанд бэрсээ хол аваачихаас зайлсхий, учир нь энэ нь эсрэг талын гол боднуудаас болж темпээ алддаг. 

НОЁН
1. Хязгааргүй үнэлгээтэй, ноён мадлагдвал хожигдоно. Аль боломжтой эрт үед сэлгээ хийх хэрэгтэй.
2. Эсрэг талтай ижил талд сэлгээ хийснээр дайралтанд эрт өртөх магадлал бага болно. Бэрснийхээ жигүүрээр маневрлах хэрэгтэй. Гэхдээ эсрэг талд сэлгээ хийснээр аль аль тал нь хүүг урагшлуулан шууд довтлох боломжтой болдог.
3. Ноён нь гол боднууд идэгдсэн тоглолтын төсгөлд гол тулаанч болж хувирдаг. Ноёноо хүүнүүдээ урагшлуулах үүднээс тэдний ойролцоо байрлуул. Дайрах болон хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэй.
4. Ноён ба хүү нь ноёны эсрэг гэсэн төгсгөлд ноён нь хүүгээ удирддаг, үүнээс өөр арга байхгүй.
5. Хүү, хөнгөн бод, тэрэг бүхий өөр төрлийн төгсгөлүүд баримтлах стандарт стратегиудыг мэдэж ав. Хожих эсвэл тэнцээ хийх байрлалуудыг адилтган судал. 

No comments:

Post a Comment