Алганы угаас дунд хурууны уг хүртэл үргэлжилсэнг хувь заяаны шугам гэнэ.
Хувь заяаны шугамны үзүүр нь долоовор хурууны уг руу эргэсэн байдалтай, эсвэл уул шугамаас салбарлан гарсан, салбар шугам нь долоовор хурууны уг руу чиглэсэн - Удирдах ажлын авьяастай, бусдын дунд нэр хүндтэй байхын шинж.
Хэрэв уул шугамаас салаалан гарсан шугамтай - Нэрд гарч алдаршихын шинж.
Дундаа тасархай - Тэрхүү тасархай таарсан насандаа гай зовлон учирна.
Амьдралын шугамтай нийлсэн - Эрт гэрлэдэг, эх, эцэг төрөл төрөгсөддөө туслахын тулд өөрийнхөө амьдралыг ч хайхардаггүй.
Алганы гол дундаас юм уу алганы гадна талаас эхэлсэн - Гадны элдэв нөлөөнд ордоггүй, их ухаалаг, бусдад туслах боловч өөрийгөө бүрэн зориулдаггүй.
Алганы нөгөө талаас эхэлж дунд хурууны угт хурсэн - Бусдын нөлөөнд орохгүй, тахиж шүтэхгүй, худалдааны талаар бусдад нөлөөлнө. Хүнийг зан харилцааных нь дотоод талаар үнэлдэг.
Битүү гогцоо үүсгэсэн - Тэр хугацаандаа албан тушаал, эрх мэдэл буурч гай зовлон учирна.
Хэрэв хувь заяаны шугамны хоёр үзүүр нь гарын алганы дунд зэрэгцсэн шугамаар зөрөлдсөн - Тэр хугацаанд ажил амьдралд нь их өөрчлөлт гарна.
Зөрөлдсөн шугам нь тод - Сайн өөрчлөлт.
Бүдэг - Муу өөрчлөлт гарна.
No comments:
Post a Comment