2011-06-27

Харах өнцөг

Аргентиний алдарт гольфчин Роберт Де Винчинзо нэгэн том тэмцээний аврагаар тодорчээ. Гэртээ харихаар машин руугаа явж байтал нэгэн эмэгтэй дөхөж ирэн баяр хүргээд, хүүхэд нь өвчтэй үхлийн даваан дээр байгаа, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү? хэмээн гуйжээ. 
 
Эмэгтэйн яриа алдарт тамирчинд маш их нөлөөлсөн тул шагналынхаа нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд ”Хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй” гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ.

Дараагийн долоо хоногт клуб дээрээ хоол идэж байтал мэргэжлийн гольфийн холбооны нэг ажилтан түүнд дөхөж ирээд 
- Өнгөрсөн долоо хоногт таныг машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй юм яриж байсныг тань сонссон гэхэд Роберт 
- Тийм гэж хариулав. Нөгөө ажилтан 
- Тэгвэл танд нэг муу мэдээ хэлье. Тэр эмэгтэй бол залилан мэхлэгч, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй юм байна гэхэд Роберт 
- Энэ чинь тэгээд ямар ч өвчтэй хүүхэд байхгүй гэсэн үг үү? ямар ч өвчтэй хүүхэд байхгүй, ашгүй дээ. Энэ долоо хоногт дуулсан хамгийн сайн мэдээ байна гээд баярлан инээмсэглэжээ.

No comments:

Post a Comment