Пикассо ба Ван Гог авъяас чадварын хувьд адилхан зураачид байсан хэдий ч амьдрал нь өдөр, шөнө шиг байсан юм. Пикассо амжилтаар дүүрэн, харин Ван Гог бүтэлгүйтэл дүүрэн амьдралаар амьдарсан байна.
Пикассо 30 дөнгөж гарч байхдаа саятан болсон байв. Нас ахих тусам амжилт нь улам л цэцэглэж, тэрбумтан болсон юм. Анхандаа урлагийн ертөнцөд бага багаар танигдаж эхлэн удалгүй бүр од болж дэлхийн хэмжээний зураач болж чадав.
Ван Гог насан туршдаа мөнгөтэй байх тавилангүй хүн байлаа. Тэрээр 20 настайдаа үгээгүй ядуу, ЗО-тайдаа ч ядуугаас ядуу, үхэхдээ ч ядуугийн туйл байсан байна. Зураачийн хувьд нэр алдар нь ялгаагүй л доод зэргийн байжээ. Түүний зургууд ямар нэг хараалд автсан мэт хүмүүсийн анхаарлыг татаж чаддаггүй байв. Тэрээр ямар ч нэргүй амьдарч нэргүйгээр үхсэн юм.
Гэтэл өнөөдөр харахад Ван Гог Пикассогоос ч илүү чадварлаг зураач байсан. Учир нь Пикассо зураач аавын уйгагүй нөлөөн дор 4 настайгаасаа эхлэн зураг зурж байсан бол, Ван Гог 27 нас хүрч байж зураг зурж эхэлсэн байна. Бас Ван Гог-д багш ч байгаагүй удирдан чиглүүлэх хүн ч байгаагүй.
Пикассог Ван Гог шиг хэн ч мэддэггүй явсан үе байсан. Ямар ч нэр алдаргүй үе нь 10 жил үргэлжилсэн юм. Түүний зургууд зарагдахгүй, хэнд ч хүлээн зөвшөөрөгдөөгүй зураач байлаа. Ван Гогийн нэгэн адил ядуусын хороололд амьдарна. Түүний нэр алдаргүй байсан цаг үеийн турш сэтгэлийнхээ гүнд хурж байсан зураг бол эд хөрөнгө, нэр алдарыг гартаа атгаж чадсан өөрийнх нь дүр зураг байсан юм. Дэлхийн хэмжээний зураач болсон өөрийнх нь төрх шүү.
Пикассогийн хувьд сэтгэлийн гүн дэх төсөөлөл нь хангалтгүй санагдаж байгаа юм шиг ам л нээвэл ингэж хэлдэг байжээ.
"Би уран зургаар тэрбумтан болох болно."
"Би уран зургийн түүхэнд шинэ үеийг нээсэн зураач болох болно"
"Би хамгийн баян хүний амьдралаар амьдарч, хамгийн баян хүнээр үхэх болно."
"Би уран зургийн түүхэнд шинэ үеийг нээсэн зураач болох болно"
"Би хамгийн баян хүний амьдралаар амьдарч, хамгийн баян хүнээр үхэх болно."
Харин Ван Гог эсрэгээр сэтгэлийнхээ гүнд аажмаар бүдэгрэн алга болж байгаа өөрийн төрхийг л зурдаг байлаа. Ядуурал, өвчинд баригдан амьдарч байгаад хөөрхийлөлтэй үхэж байгаа тийм л зургийг. Пикассогийн нэгэн адил өөрийн амьдралыг ямар байхыг ингэж хэлдэг байжээ.
"Би насан туршдаа ийм хөөрхийлөлтэй амьдралаар амьдарч байгаад үхэх байх."
"Би мөнгөтэй байх хувь тавилангүй юм шиг байна."
"Азгүй тохиол надаас салахгүй юм шиг байна.
Иймэрхүү үгсийг түүний дүү Теодоо бичсэн захиануудаас олж илрүүлсэн юм. Яг адилхан авъяас чадвартай хоёр хүний амьдрал нь тэр хоёр сэтгэлдээ юу төсөөлж байсан яг л тийм болсон байна. Харин Ван Гогийн гараар бүтээгдсэн гайхамшигт бүтээлүүд нь түүнийг хөөрхийлөлтэй нас барсны дараа эзнийхээ бүтэлгүй нөлөөнөөс салсан цагаас эхлэн өөрийнхөө оршин тогтнож байгааг дэлхий дахинд мэдэгдэж эхэлсэн билээ.
Энэ нийтлэл их гоё болсон байна. Би үнэхээр Ван Гог өрөвддөг. Түүний амьдрал уран бүтээл олон түмэнд үргэлж дурсагдаж хайрлагдаж хүндлэгдэж байгаасаа. Үхэн үхтлээ урлагт үнэнч байж зөвхөн уран бүтээл өөрийн үзэл бодлийн төлөө амьдарсан энэ хүнд би маш их хайртай. үргэлж зүрх сэтгэлд хайрлал хүндлэлийн орон зай байх болно гэж бодож байна. Нийгмийн золиос гэж хэлэхэд үнэхээр харамсалтай байна. Гэхдээ энэ үнэнч байдал түүнийг өдөгөө үнэ цэнтэй хайр хүндэтгэлтэй болгож байгаа байхаа...
ReplyDelete