2011-06-30

Өнөөдөр миний найзын төрсөн өдөр

Би их муу найз юм аа. Хар багын найзынхаа төрсөн өдрийг мартчихсан, сая харин нэг иймэрхүү сэтгэлийн бэлэг бэлдлээ. Туршилт маань амттай байна, сайхан санагдаж байна, харин сэтгэлийн дэм, урам зориг хайрлах үг их мэддэг байх хэрэгтэйн байна шүү, би ч блогоосоо туугаад л хаячихлаа кк. 


Ээмэг, зүүлтний хослолыг дангаар нь авчихлаа, тулгаж зураг авахаар илүү гоё санагдаад байдгымаа. Мана ээлтэй чулуу гэж яриад байдаг болохоор энэ материалтай нь хослуулсан юм.

Янз бүрийн сайт дээр зүгээр л энгийн зүйлийг их тансаг харагдтал зургийг нь авдгын байна лээ, би ч бас тэгж авах гэж туршиж үзлээ хэхэ. 
 
Энэ элсэн цагийг 5-6 жилийн өмнөхөн ах маань Солонгосоос явуулахад, өөрөөсөө харамлан өдийг хүртэл нандигнан хадгалдаг хайрцагтай хийчихсэн, хэзээ хэрэглэх гэж байгаа юм бүү мэд. Гэхдээ өнөөдөр найздаа бэлэглэмээр санагдлаа. Бидний нөхөрлөл цаг хугацаа улиран өнгөрөх тусам илүү сайхан байх болтугай.

Аливаа зүйл болгон утга учиртай байдаг гэдэг, тэгвэл тэр дотроосоо хамгийн их сэтгэл шингэсэн зүйлүүд ...

No comments:

Post a Comment