2011-06-20

Алганы хээ - Амьдралын шугам

Амьдралын шугам нь таны амьдрах чадвар болон хугацааг заадаг. Алган дээрх шугамуудын чухал шугамуудын нэг бөгөөд бүхэл амьдралын туршид хадгалагддаг. 
 
Энэхүү шугам нь олоход хамгийн амар бөгөөд бусад шугамуудыг тодорхойлоход ашиглагддаг. Амьдралын шугам нь алганы суурь (доод талаас)-иас дээш 2.5 см орчимд хугарал үүсгэж доошилж байвал энэ нь ерөнхийдөө эр хүн 60-65, эм хүн 70 орчим насална гэх мэдээллийг өгдөг.
Энэ шугам нь алганы зах, эрхий хуруу ба долоовор хурууны дундаас эхэлж, алганы гүн уруу чиглэх ба сүүл нь эрхий хурууны суурь хавьцаа очиж дуусдаг. Амьдралын шугам дээр байх тусгай тэмдгүүд нь таны амьдралд тохиолдсон, тохиолдох үйл явдлуудыг илэрхийлж байдаг.

 
Ямар үйл явдал хэдий үед болохыг мэдэх зорилгоор энэ шугамыг зургийн дагуу 3 хэсэгт хувааж болно. Үүнд: (1) залуу нас, (2) насанд хүрсэн үе, (3) нас тогтсон үе

Амьдралын шугам нь урт, гүн байх төдий тухай хүний амьдрал урт удаан, эрүүл байдаг. Богино хэдий ч мөн тод, гүн илрэлтэй шугам нь урт удаан амьдрал, өвчин эмгэгийг давж гарах чадварыг илэрхийлж байдаг. Харин шугам нь гүехэн, богино байвал таны амьдрал бусдаар удирдуулах чиг хандлага өндөр гэж үздэг.

Амьдралын шугамын ойролцоох жижиг шугамууд нь амьдрах чадварыг илэрхийлдэг гэж үздэг. Амьдралын шугам 2, 3 хосолсон байвал энэ нь амьдрах чадвар төдий чинээ өндөр, эерэг хүч таныг тойрон хүрээлж байдгийг заадаг.
 
Эрхий хурууны суурийг тойрон хагас тойрог хэлбэрээр эргэж буй шугам нь ихээхэн хүч тамир, идэвх, урам зоригийг илэрхийлдэг ба хайр дурлалын хувьд сайн гэж үздэг.

Хэрэв амь шугам нь таны алганы зах хавьцаа байрлаж шулуун хэлбэртэй байвал энэ нь хайр дурлалын асуудалд азаа туршсан үйлдэл хийхээс татгалздаг, нилээд хашир хянамгай хүнийг илтгэдэг.

Бас нэгэн төрлийн амьдралын шугам нь эрхий хуруунаас холдож гарын алганы суурийн дунд хэсэг уруу чиглэсэн байдаг. Энэ нь маш их аялал, хөдөлгөөнөөр дүүрэн амьдралыг илтгэдэг.

Гинжин хэлбэртэй шугам нь эрүүл мэнд, бие болон сэтгэл санааны хүндрэл бэрхшээлүүдийг илтгэдэг ба харшилтай ихэнх хүмүүс ийм амьдралын шугамтай байдаг.

Шугам дундах бөөрөнхий нь ямар нэг золгүй үйл явдлаас болж эрүүл мэндэд хохирол гарах, эмнэлэгт хэвтэх зэргийг заадаг.

Шугам гэнэт тасарсан байдал нь амьдралын хэв маягт гэнэтийн өөрчлөлт орох, золгүй үйл явдал, өвчлөл зэргийг заадаг гэж үздэг.

Амьдралын шугамтай огтлолцож буй шугамууд нь санаа зоволт, аюул зэргийг харуулдаг бол од хэлбэртэй огтлолууд байх нь ямар нэг хямралыг илэрхийлнэ.

Амьдралын шугамын дунд дөрвөлжин, тэгш өнцөгт байх нь хэрэгцээтэй үе дэх хамгаалал, ивээлийг эсвэл таны амьдрал дахь том өөрчлөлтийг заана.

Амьдралын шугамын гадаад талаас үргэлжлэн гарах шугамууд нь нөхцөл байдлаас гарах, сэргэх чадварыг заадаг.

Амьдралын шугамын дотоод хэсгээс гарах шугамууд нь энерги үрэх зуршлыг зааж байдаг.

1 comment:

  1. Баярлалаа, ёстой гоё нийтлэл байна :-bd Өшөө мэдээлэл байгаа юу? жишээ нь алган дээрх хөндлөн зураасны талаар ч юм уу :D

    ReplyDelete