Алганы угаас чигчий хурууны уг хүртэл үргэлжилсэнг эрүүл мэндийн шугам гэнэ.
Амьдралын шугам нь олон жижиг тасархайдсан бөгөөд эрүүл мэндийн шугам нь гүн, тод - Амьдралынхаа турш өвчнөөс салахгүй.
Салбарлан гарсан шугамуудын аль нэг нь амьдралын шугамд хүрсэн - Тэр хоёр шугамын тохиолдсон хугацаанд хүндээр өвдөнө. Үхлийн аюулд ч хүрч болно.
Эрүүл мэндийн шугам нь толгойн дээд талд битүү гогцоо үүсгэсэн - Цээж, уушгины өвчин тусна. Ялангуяа хурууны хумс урт байвал энэ шинж нь бүр үнэн болно.
Эрүүл мэндийн шугам нь тархины шугамын дээгүүр ба доогуур арал хэлбэртэйгээр дамнаж байрласан - Уушиг цээжний өвчнөөр өвдөнө.
Амьдралын шугамын дунд гарсан тасархай руу чиглэн орсон - Тэр хугацаанд үхлийн аюулд учирна.
Амьдралын шугамтай нийлээгүй, харин түүний эсрэг махийсан - Аливаа өвчин туссан ч түргэн эдгэрч урт насална.
Алгандаа эрүүл мэндийн шугамгүй - Хамгийн сайн.
Давхардсан, хар бараан өнгөтэй - Элэг, булчирхайн өвчинд тусна.
Толгойн шугамтай огтлолцсон газартаа их гүнзгий - Толгойны өвчтэй байна.
No comments:
Post a Comment