ТА ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГӨӨ НҮҮЖ ҮЗСЭН ҮҮ?
Энэ бол жинхэнэ оюун ухааны гимнастик болдог. Та энэ үед шатрын хожлын үндсэн мөн чанарыг ойлгох болно.

Та өөрөө өөрийнхөө шудрага хийгээд хүчирхэг өрсөлдөгч байснаар шатрын тулааны хожлын нэгээхэн үндэс болох хийсвэр орон зайн өрөг болоод урвуу оюун ухааны мөн чанарыг ухаж ойлгон гүнд нь нэвтрэх ажгуу.
Шатрын хожлын үндсэн мөн чанар нь ЕРДӨӨ Л ХИЙСВЭР ОРОН ЗАЙН ӨРӨГ.
Тодруулбал: Та эсрэг талын ирэх цагын мөчлөгт буюу ирээдүйд хийх нүүдлийн байцыг ямар түвшинд харж, тааварлаж, төлөвлөж чадахаас шалтгаалж, одоо цагт хийх нүүдэл тань сул, хүчтэй нүүдлийн аль болохын хэмжүүр оршино.
Өөрөө өөртэйгөө нүүж буй хүн энэ үндсэн мөн чанарыг олж харах бөгөөд хамгийн гол нь ХИЙСВЭР ОРОН ЗАЙН ӨРГИЙГ ЭЗЭМШИХ ЮМ.
Хийсвэр орон зайн өрөг гэдэг нь эсрэг талын өргийг урьдчилан харах, тааварлах чадварыг хэлж байгаа бөгөөд өөрөө өөртэй нүүж буй хүн энэ чадварыг өндөр эзэмшдэгийн нууц нь тухайн өрөгт өөрийн тал болон эсрэг талын зүгээс зэрэг ургуулан бодож, тактик болоод хамгаалалтын багцыг уялдаатай зохион тоглох боломж олгодогт оршино.

Тодруулбал: Хүнтэй тоглож буй эсрэг тал ямар тохиолдол юун дээр дөрөөлөн тухайн өргийн гол давшилтын тактикуудыг боловсруулж буй хийгээд хамгаалалтын тактикын үндэслэл, тулгуурууд нь бүрхэг байдаг бол. Өөрөө өөртэйгөө нүүж буй өрөгт давшилт болоод хамгаалалтын стратегийн үндэслэл болоод ТУЛГУУР НЬ ТУНГАЛАГ, НЭЭЛТТЭЙ БАЙДАГ.
Ерөнхийдөө: Өөрөө өөртэйгөө нүүхэд та хоёр өргийн стратегийн багц зэрэг уялдаатайгаар бүрэн эзэмшдэг бол хүнтэй нүүхэд эсрэг талын тактикын багцыг эзэмшихээс стратегийг нь уялдаатай цогц байдлаар эзэмшиж чаддаггүй. Тактикуудын багц үндэслэл, хийгээд тулгууртайгаа цогцолж байж тухайн өргийн стратеги болно.
Дээр уялдаа гэдэг үг онолж буйн суурь нь урвуу оюун ухаан болно. Та өөрөө ямар ч өөгүй маш бат бөх байшин барьж эхэл, тэгээд түүнийгээ тухай бүрд нь буюу технологийн шатлал бүрд нь нурна гэж батла. УРВУУ ОЮУН УХААНЫ МӨН ЧАНАР ҮҮНД ОРШИНО.
Мэдээж энэ бол амаргүй тиймээс л оюун ухааны гимнастик гээд байгаа юм. Ийм үгүйсгэлийн буюу хамгаалалтын чадвар эзэмших нь хожлын томоохон үндэс мөн.

Яг шатрын өрсөлдөгчтэй хийж буй өрөг дээр бол: Бусдын барьж буй байшинг нурна гэж өөртөө батлах хэрэгтэй болдог. ЭНЭ БОЛ ӨӨРИЙН БАРЬЖ БУЙ БАЙШИНГ НУРНА ГЭЖ БАТЛАХААС ХЭЦҮҮ ЗҮЙЛ.
Учир нь хүний барьж буй байшингийн технологийн үйлдлүүд таны хувьд бүүдгэр бүр түнэр харанхуй орших бол өөрөө барьж буй байшингийн бүх шатлал тунгалаг, нээлттэй байдагт оршино. Иймийн тулд та тухайн барьж буй байшин цаашид хэрхэн баригдах хийгээд тухайн тохиолдолд хамгаалалтын арга зүйтэй байх нь чухал юм.
Тус сэдэв таньд уулгүй талын цусгүй тулаанд ялалт байгуулах үндсэн тулгууруудын нэгээхэн хэсэг болох хийсвэр орон зайн өрөг хийгээд оюун ухааны мөн чанарт нэвтрэх гүүр болно гэж найднам.
ТУХАЙН ӨРГИЙН ТОХИОЛДОЛ БҮРЭЭС МИНИЙ ОЮУН УХААН ХҮРТЭЛХ ЗАЙ ДУНДЖААР 8 НҮҮДЭЛ. Р.Фишер

No comments:
Post a Comment