Бугуйны угаас ядам хурууны уг хүртэл үргэлжилсэнг амжилтын шугам гэнэ.
Тасархайгүй, шулуун үргэлжилсэн - Хамгийн сайн.
Амьдралын шугамын дотор талаас эхэлсэн - Хайр дурлалаар дамжин чинээлэг амьдарна.
Амьдралын шугамын дотор талаас эхэлсэн - Хайр дурлалаар дамжин чинээлэг амьдарна.
Алганы гадна талаас эхэлсэн - Нэр алдар нь ихэнхдээ олон түмний үнэлэлтээр үнэлэгдэнэ. Тийм хүмүүс нь гол төлөв дуучин, жүжигчйн байдаг.
Хувь заяаны шугамаас салбарласан - Их амжилтанд хүрнэ. Тэгэхдээ хувь заяаны шугамаас салж гарсан тэр цагаас эхлэн амжилтанд хүрнэ.
Бугуйн угаас дунд ба ядам хурууны уг хүртэл нэг ч тасалдаагүй үргэлжилсэн - Амжилт нь жигд үргэлжилнэ.
Олон зэрэгцээ шугамаас бүтсэн - Нэг зүйлээр их амжилтанд хүрэхгүй, харин олон янзын зүйл сонирхож аль алийг нь бага зэрэг оролддогийн шинж.
Толгойн шугамаас салж гарсан - Амжилт нь амьдралынхаа дунд үеэс эхэлнэ.
Амжилтын шугам нь дунд тасархай юм уу, битүү гогцоо гарсан - Тэр хугацаандаа ололт амжилт, аз хийморь нь буурна.
Амжилтын шугмаас салаалан гарсан шугамууд нь ямар хурууны уг руу чиглэснээсээ болж өөр өөр зүйлээр амжилтанд хүрнэ.
Салаа шугам нь долоовор хуруу - Бусдыг удирдана.
Дунд хуруу - Сайхан хувь зохиолтой учирна.
Ядам хуруу - Их амжилт, аз жаргал, алдар нэрийг олно.
Чигчий хуруу - Арилжаа наймаа, эрдэм судлалын ажил, аж амьдралдаа амжилт олно.
No comments:
Post a Comment