2010-11-28

Энэ муу нусанд кк
Хэн нэгний шүлэг дэвтэрт байхаар нь оруулчихлаа

Үзэсгэлэнд нэгэн охинд
Үнэн голоосоо дурлажээ
Арай гэж уулзахад
Аягүй явдал тохиолдлоо

Яг тэр үед
Яльгүй муу ханиад хүрч
Яарч болзоонд очихдоо
Ядаж алчуураа мартчихаж

Тоомойн Очирхүү
Урам хайрла

Хүмүүс ээ Бие биендээн урам хайрла
Хүсэл бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла

Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болно оо, хичээ гэж урам хайрла
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвүүнд
Аавын хүү том болж гэж шан хайрла

Надаас хол бай

Ёоо мөнгө мөнгө гэж бахирсан улсуудыг бодохоор дургүй хүрчихлээ, нүднээс минь далд ороосой, яршигтай юм. Мөрөөрөө л мөнгө гэж орилохгүй, харахаас ч харьцахаас ч халширмаар ийм л хүмүүсээс хол амьдрахсан. Юу ч үзээгүй юм шиг, мөнгөнд нүд ухаанаа алдах шахан дарамтлагсадаас ангид байхсан. Хүсэл, сонирхол, сэтгэл нь хаана гээгдчихсий гэмээр, хүйтэн царайнаас нь жихүүдэс үнэртэн хамаг тав тух алдагдуулчих юм. Над мөнгө хэрэгтэй ч гэсэн аз жаргалаа түүгээр солихгүй ээ, мөрөөрөө өөрийгөө л худалд, харин надаас хол бай. Баян биш ч гэсэн одоохондоо би жаргалтай байна.

2010-11-27

Б.Ичинхорлоо - Чамдаа

Мянган жил өнгөрөвч шинэхэн байх үгийг
Магад одоо л хэлье Би чамд хайртай

Дашбалбар - ЭХ ОРОН

Сэтгэл дүүрэн ирээдүй байхад л болно

Эмэгтэй хүн гэдэг эр нөхрийнхөө төлөө өөрийнхөө мөн чанарыг нуун далдалж, дэмжин, тусалж урамшуулдгын нэгэн хэлбэрийг би өнөөдөр олж харлаа. Үнэхээр сайхан гэр бүл, сайн амжилт. Гэр бүлийн уур амьсгал, үр хүүхдийн амар амгалан, сэтгэлийн баяр баясгалан ямар их зүйл, ямар их гавъяаг авч ирдэг юм бэ?

Амьдрал тэр чигээрээ бэлэг шүү дээ

Өнөөдөр надад ямар бодол орж ирсэн гээч?
Хамаатныхаа нэг ахад аягүй дургүй, гадаад байдлаас нь шууд дүгнэчихсэн. Цагаан сараар ч золгодоггүй гээд бод доо. Нэг удаа бүүр зорьж ирээд, танай бага охинтой чинь золгохоор ирлээ гэхэд нь жижиг өрөөнийхөө хаалгыг дотроос түгжээд явтал нь гараагүй юм даа. Ямар нэгэн зүйлд дүгнэлт хийчихвэл шууд гадаад төрхөн дээр минь ил харагддаг юм шиг байгая.

Энгийн хэрнээ агуу

Нүдэнд минь нулимс цийлэгнээд, хамар минь сайртаж дуусах нь ээ. Ээ бурхан минь. Хэр баргийн зүйлийг тоохгүй тэгжийгаад л зүгээр болчих байлгүй дээ гэж боддог хэнэггүй зан минь надаар тохуурхаж байна шүү. Өнөөдрөөс эм ууж эхлэж байгаа болохоор удахгүй зүгээр болох байх оо. Их даарчихсан лдаа, тэгээд улам хүндрүүлчих шиг боллоо.

2010-11-26

Modern Talking - Give Me Peace on Earth

Энэ ЯААСТАЙ ГОЁ ДУУ. аялгуу, үг нь ч

Give me peace on earth
Give me all your love
Say, that we won't fighting
For the peace of all
Give me peace on earth
Let the children sing
Give me all your love
For the little children
For the peace of all

Бусад орнууд хэрхэн шинэ жил тэмдэглэдэг вэ?

Шинэ жилийг анх хойд туйлын цагаан сахалтай євгєн, цасан охидын хамт ирж бэлэг тараадаг байсан бол сvvлийн жилээс цагаан сахал, улаан хувцастай залуус тэрхvv євгєнийг орлох болов. Санта Клаус айл гэрээр орж бэлэг тараагаад, дуулж бvжиглэх нь бий. Энэ мэтээр шинэ жилийг угтах тэмдэглэх ёс, улс улсын аж тєрєл, зан vйл дэлхий дахины жишигтэй холбоотой болсон байна. Ингээд дэлхийн зарим улс оронд шинэ жилийг  хэрхэн угтаж, тэмдэглэдэг тухай сонирхуулъя.

Шинэ жил үүсэл

Шинэ жилийг гуравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг байжээ
Анх шинэ жилийн баярыг гуравдугаар сарын нэгэнд тэмдэглэдэг байсан байна. Эртний Ромын цаг тооны бичигт жилийг арван сард л хуваан, гуравдугаар сарын 1-нийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байснаас тэр аж.  Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллогоор тоолж нэгдүгээр сарын 1-ээс болгосон юм байна. Дэлхийн бүхий л улс үндэстнээс хамгийн анх Австралид баяр болгон тэмдэглэжээ. Тэд өнгөрсөн оны төгсгөл, шинэ оны эхний өдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Чухам үүнээс бусад орон санаа авч, шил шилээ даран тэмдэглэж эхэлсэн юм байна. Харин шинэ жилийн баяр Азид хамгийн сүүлд дэлгэрсэн.

Зүүдний тухай

Зүүдлэж үзээгүй хүн гэж байдаг болов уу? Тэгвэл хүний тархины хамгийн нууцлаг, гайхалтай процессыг сонирхоцгооё.

1. Хүн унтаж байхад бие махбоди мэдээгүй болдог
Иймд зүүдэнд буй болж буй үйл явдлуудыг цочих, унах мэтээр биеэр хийдэг.

Зүүд хэзээ биелдэг вэ?

Нямд зүүдэлвэл - Үдийн хоолны өмнө, эсвэл жилийн дараа биелнэ.
Даваа - Хэрвээ энэ өдөр төрсөн бол биелнэ.
Мягмар -Зүүд 7 жилийн дараа биелж болох юм.
Лхагва - Зөн, дохио үзүүлж байна.
Пүрэв - Биелэхгүй.
Баасан - Урьдчилан хэлж байна.
Бямба - Үргэлж биш боловч хааяа биелнэ.

Жаахан инээх үү? ХЭ ХЭ ХО ХО ХИ ХА

Чи тэнэг vv, би тэнэг vv?
Нэг компаний захирал ажилтандаа уурлаад заамдан: 
-Чи тэнэг vv, би тэнэг vv? гэж асуужээ. Тэгсэн нөгөөх нь өөдөөс нь: 
-Тань шиг туршлагатай, алсын хараатай хvн яалаа гэж тэнэг хvнийг ажилд авах вэ дээ?

Зүүдний тайлал Э-Я үсэг

Э ҮСЭГ
Эвшээх – Холын найз нараасаа таатай мэдээ авна.
Эд баялаг – Мөнгө санхүүгийн аз сорьсон үйлдэлд оролцоно, гэхдээ бүх юм сайн сайхнаар төгсөнө. 
Эм
Хэн нэгэнд эм өгч байвал - Ажил төрөлдөө амжилт олно.
Эмч
Залуу бүсгүй эмч зүүдлэвэл - Тэр гоо сайхнаа дэмий зүйлд зарцуулна.
Өвчтэй байж ийм зүүд зүүдлэвэл - Сэтгэл санаа хямрахын шинж. 

Зүүдний тайлал Ш үсэг

Ш ҮСЭГ
Шавар шавхай – Санхүүгийн бэрхшээл учирна. 
Шавьж хорхой – Өвчин зовлон зүдгүүрийг илэрхийлнэ.
Шагнал
Шагнал – Танил талаасаа дэмжлэг авсны хүчинд та аз завшаантай учирна. 
Шагналаа бусдад өгч байна - Аз түр зуурын шинжтэй байна. 
Шалгалт өгөх
Хэдийгээр сургуулийн амьдрал дууссан ч та зүүдэндээ тэнд эргэн очихыг үгүйсгэхгүй.  

Шалгалтын асуултанд хариулж чадахгүй байвал - Өөртөө итгэх итгэл дутагдаж байна. Түүнээс гадна та бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас, хангалттай сайн биш байх  вий гэдгээс айж байна. 

Шар айраг ууж - Муудалцах болно.
Шат 
Шатнаас унаж байна - Худалдаа наймаа эрхлэгсдийн ажил алба бүтэмж муутай байхын илрэл. 
Шатаар дээш гарч байна - Зорилгодоо хүрнэ, амжилт олно. 

Зүүдний тайлал Ц-Ч үсэг

Ц ҮСЭГ

Цаас
Цаас – Цэвэрхэн бол цэвэр ариун явна.  
Эрээлж бичсэн цаас - Хов жив дэгдэнэ. 
Хэвлэсэн цаас бол - Өөрийгөө зөвтгөж чадна.
Цаасан мөнгө - Юм хожино
Цаазын ажиллагааг харж байна - Таагүй явдал.
Цагаан даашинз, эсвэл шувуу, амьтан – Зүрх сэтгэлийн асуудалд баярт явдал тохионо.
Цаг - бирж дээр тогловол ашиг хонжоо олно.
Цай чанах – Гэнэтийн зочид ирнэ. 

Зүүдний тайлал Х үсэг

Х ҮСЭГ
Хаалга  
Орж байна - Таагүй мэдээ авна. Ажил хэргийн хүрээнд алдаа гаргаж болзошгүй.
Хаалттай хаалга - Учраад буй саад бэрхшээлийг давж гарч чадахгүй. 
Хавар
Хавар ирлээ - Ажил үйлс бүтэмжтэй өрнөж, найз нөхдөөсөө дэмжлэг авна. 
Эрт хавар болж байна, эсвэл оройтон ирж байна - Сэтгэл зовоосон асуудлууд гарна, үгүй бол алдагдалд орно. 

Зүүдний тайлал У-Ү үсэг

У ҮСЭГ
Уйлах – Худалдаа наймаа түр зуур уналтанд орно. 
Ундаа ууж байна - Та бусад наймаачидтай өрсөлдөхдөө өөрийн хөрөнгөөр тэдний байр суурийг бэхжүүлнэ.
Унага
Унага – Таны хувьд сайн цаг ирж байна, удахгүй хүндтэй сууринд заларна. 
Галзуу унага харж байна - Хангалуун тансаг байдал ихэрхүү болгож байна. 
Унаж байна
Ихэнх хүмүүсийн нойрноос сэрэх шалтгаан нь ийм зүүд байдаг.  

Унаж байгаагаар - Айдас, түгшүүр, эмзэг байдлыг илэрхийлдэг.  
Унаж байх үедээ та юунаас ч атгаж амжихгүй бол - Бодит амьдрал дээр ч та доройтлоо анхаарч харахгүй байгааг илтгэнэ.  
Унших 
Түүхийн ном уншиж байна - Урт удаан хугацааны тааламжгүй амралт.

Зүүдний тайлал С-Т үсэг

С ҮСЭГ
Сахал үс ургаж – Олз омог.
Сахал үс хусаж - Гарлага. 

Солонго - Мөрөөдөл, хүсэл сонирхол тань биелэхгүй.
Сүү - Хэрүүл уруул.
Секс
Секстэй холбоотой зүүд нь таны бусдад хэлэхийг хүсч байгаа зүйлийн илэрхийлэл байдаг. 

Олон нийтийн газар секс хийж байна - Таны хувийн амьдралын тухай бусад хүмүүс жиг жуг хийж байна. 

Зүүдний тайлал З-Ө үсэг

Ж ҮСЭГ 
Жирэмслэлт
Өөрийгөө жирэмсэн болсон байгаагаар - Хувь хүнийхээ хувьд болон хувийн амьдралдаа  өсөж, дэвжиж байгааг харуулдаг. Магадгүй та энэ тухай  ярьж, шууд эхлэхэд бэлэн биш байж магад. Түүнээс гадна жирэмслэлт шинэ санаа, төсөл, зорилт бий болох эсвэл шинэ өөрчлөлтийг зөгнөдөг. 

Та үнэхээр жирэмсэн байгаад ийм зүүд зүүдэлвэл - Сэтгэлийн түгшүүртэй байгааг илтгэнэ.

З ҮСЭГ
Загас 
Цэвэр усанд байгаа загас - Хувь заяа танд өгөөмөр загнана. 
Үхсэн загас - Гуниг зовлон гарз хохирлыг харуулжээ.
Залуу эмэгтэй амьд загас - Ариухан сайхан хайр дурлалтай учирна. 
Загасны тор бариад ус руу явж байвал - Овсгоо самбаагаараа тун удахгүй сайн сайхан байдалд хүрч чадна. 
Юу ч барьж чадалгүй ганзага хоосон буцаж байвал - Таны хүсэл мөрөөдөл талаар өнгөрнө. 
Загасны тор урагдаж цоорсон байвал - Харамсан халаглах зүйл гарна.  
Загас идэж байвал - Хvvхэдтэй болно.
Загас барьж байвал - Хайр дурлалтай учрах,
хүнд сорил шалгалт болно.
Бараан өнгөтэй загас зvvдэлбэл - Найз нөхрийн харилцаа тасарна.
Зам - Yхэх буюу цэрэгт мордох
Зөгий - Амжилттай, ашигтай гэрээ хэлэлцээр хийх нь.
Зургаа авахуулж байгаагаар - Гэр бүлийн уур амьсгал таагүй болох, үл итгэлцэл үүснэ 
Зүү - Аюулд учирна.
Зэгс, хулс - Ажил үйлс тань амжилттай бүтнэ.

Зүүдний тайлал Г-Д үсэг

Г ҮСЭГ
Гааль
Гааль - Өрсөлдөөн хурцдаж байгааг мэдэрч, ажил дээр уралдан тэмцэлдэнэ.
Гаалиар орох - Аль дээрээс л эрмэлзэж байсан байр сууриа эзлэхийн тулд тэмцлээ хийж эхэлнэ. 
Гаалийг орхин явах - Байр сууриа алдах, худалдаа наймаанд алдагдал хүлээх, хэдийнээс хүссэн зорилгодоо хүрэх гэсэн оролдлого амжилтгүй болно.

Зүүдний тайлал Б-В үсэг

Б ҮСЭГ
Баавгай
Янз бүрийн ажил хэрэгт давж болшгүй өрсөлдөгч байхыг баавгайн тухай зүүд харуулдаг. 
Баавгайг алах - Хүнд хэцүү байдлаас гарна. 
Залуу эмэгтэй зүүдэндээ баавгай харвал - Түүнд аюултай өрсөлдөгч гарч ирэхийг эсвэл бүтэлгүй зүйл болохыг илтгэнэ.
Бар
Бар тань руу ойртон яваагаар - Таны өрсөлдөгч нар танд бүхий л байдлаар саад хийнэ. Барыг харвал - Өрсөлдөгч нараа нилээн сандралд оруулна. 
Барын арьс - Тансаг сайхан байдал сэтгэл ханамжийг авчирна. 
Барын дайралтыг хамгаалан цохилт хийж эсвэл түүнийг алж байвал - Эхэлсэн бүх зүйл тань амжилттай бүтнэ. 
Бар зугтааж байвал - Дайснуудаа ялж, өөрийн байр суурийг бэхжүүлж чадна. 


















  

2010-11-25

Зүүдний тайлал А үсэг

Зүүд далд ухамсрын ертөнцөд оршиж болох гэж буй зүйлийн талаар урьдчилан сануулдаг.

Заримдаа сонин зүүд зүүдлээд тайлахыг хүсэн хайлт хийж, олон сайт, блогоор тэнэх хэрэг гардаг, тэгвэл ийм байдлыг алга болгохыг хүслээ. Та эндээс хүссэн хариултаа олж авч чадна гэдэгт итгэлтэй байна. Цагаан толгойн дараалалаар оруулах нь хүссэн хариугаа уншихад илүү хялбар байдаг. Мөн нэг зүйлийг сануулахад зүүдээ олон үгсийн сан ашиглан хайхыг хичээгээрэй, жишээ нь эмэгтэй хүн зүүдлэсэн бол эмэгтэй хүн, бүсгүй хүн, хүүхэн гээд л утга нэг үгээр орлуулсан байж болохыг үгүйсгэхгүй ээ. Амжилт хүсье.


Аз жаргалтай хүмүүсийн 16 нууц

Аз жаргалтай хүн бие биетэйгээ адилхан хэмээн Лев Николаевич Толстой хэлсэн байдаг. Тийнхүү тэд угаас ямар зан чанартай байдагт дүн шинжилгээ хийх хэрэгтэй биш үү? Ингэх нь биднийг ч аз жаргалтай болоход тусална.
1. Өнгөрснийг март. Өнгөрсөн үеийн хүнд дарамтыг мэдэрч байгаа цагт та аз жаргалтай болохгүй. Та алдаа гаргасан уу? Урьд нь танд эвгүй туршлага байсан уу? Эдгээр дуртгалыг санахаа боль, ийм дурсамж танд хөгжих боломж олгохгүй. Одоо үедээ л анхаарлаа төвлөрүүл.

Өөдрөг явах 25 зарчим

2010-11-19

П.Дэлгэржаргал: Аялгуут хайрын эгшиг



Зүгээр л чам дээрээ гүйж очоод
Зөндөө удаан тэврий
Халуун энгэрт тань хурган байж
Хайртай хайртай хайртай гэж шивнье

Мөнхсайхан : Чамд өгөх бэлэг

Бэлэглэнэ би чамдаа бэлэглэнэ
Бэл бэнчин эд хөрөнгө биш

Бичиг соёлын дээд уянга тансаг
Билиг яруу найраг бэлэглэнэ

Ж.Эрхэмцэцэг : Чамд эрхэлсэн сэтгэл минь халхлах зүйлгүй нүцгэн байсан


Чамд эрхэлсэн сэтгэл минь халхлах зүйлгүй нүцгэн байсан
Чанх өөдөөс чинь хараад хайртай гэсэн үгс
Чармай шалдан ичингүйрэн байсан
Чиний өмнөөс харсан эрх танхи охин

Хэн нэгний шүлэг


Горхи юмсан бол хүчээ түрэн урсаж их мөрөнд нийлэн чам руу урсахсан
Гал юмсан бол цучил болгонд дүрэлзэн асаж зүрхэнд чинь асахсан
Нулимс юмсан бол энгэрийг чинь нэвчтэл уйлж сэтгэлийг чинь хайлуулахсан
Нуур юмсан бол хун шувуудад үгээн дайж хайртай гэж чамд хэлүүлэхсэн

Ж.Эрхэмцэцэг : Сайхан Монгол эр хүнд би хайртай


Унаад босохдоо гараас тань атгаж өндийдөг болохоор
Урсах нулимсаа энгэрт тань шингээж хугасалдаг болохоор
Ухаанд тань биширч бүсгүй заяагаа даатгадаг болохоор
Уяхан сэтгэлд тань хайраа шингээн жаргадаг болохоор
Ууж холын бодолтой эр хүн тандаа бүсгүй би хайртай байдаг юм

2010-11-18

Mariah Carey - My All

Дуунд хүртэл сэтгэл хөдлөөд л ...

: (

Хаалга тогшлоо, онгойдоггүй
Хуруугаан чилтэл цохилоо
Сая л нэг үүд нээгдлээ


2010-11-16

Би ч бас хайраас дэлбээлсэн цэцэг биш гэж үү?


Алтанзул охин өглөө сэрээд угаалгын өрөө рүү явах үед найз Сарнай нь ээжтэйгээ эрхлэн тоглож байлаа. Ээж нь миний охин чинь ээж, аав хоёрынхоо хайраас дэлбээлсэн цэцэг байхгүй юу гэх сонсогдлоо. Өглөөний цай гэр бүлийнх нь хамт уухаар ширээний ард суухад ээж нь миний охин энэ аягүй гоё шдээ, АААА гээд амаа ангайжий, Өө асгачихлаа шдээ. хэхэ. За алив ээж нь арчаад өгье ...

... Тэгтэл аав нь энэ өдөр чинь миний охины ээж, аавыг баярлуулсан өдөр шүү дээ, тийм болохоор яахан мартаж болох вэ дээ? Тийм ээ, Энэ өдрийг сайхан өнгөрүүлнэ ээ, гээд духандээр нь үнслээ.

2010-11-15

Сургамжит өгүүллэг

Нэг өдөр мэлхий урсгал усны хажууд сууж байж. Хилэнцэт хорхой түүн дээр ирж:
-Ноён Мэлхий, би энэ усыг гатлах гэсэн боловч сэлж чадахгүй л дээ. Та намайг нуруун дээрээ суулгаад энэ голыг гаталгаж өгөөч гэж.

Дурлалыг яг л чихэр шиг амтлахсан

Celine Dion - I Love You

Яг л энэ бүх зүйлд дурлаж байгаа шиг
Яг л чиний өмнө ихэмсэг дурлахсан

Хэлбэр шигээ амттай бол ЯАА би салж чадахгүй байх аа

Everyday I Love You

Тийм ээ өдөр болгон чамтай хамт байхыг хүсч байна. Зөндөө гоё зүйл харсан чинь давраад байна яах уу?

Хэн нэгэн найзындаа очихдоо ийм бэлэг бариад үзээч, ямар байх бол? : )

Хэн нэгэн найзындаа очихдоо ийм бэлэг бариад үзээч, ямар байх бол? : )

Чихэрэн баглаа

Чихэрээс өөр зүйлийг бас хавчуулж болно шүү, аль болох олон өнгө оруулаарай

Чихэрэн баглаа

Чихэрээс өөр зүйлийг бас хавчуулж болно шүү, аль болох олон өнгө оруулаарай

Ногоогоор цэцэг хийх үү? : )

Цэцгийн баглаа

Цэцгийн баглаанд дуртай зүйлсийг нь хавчуулан зохиомжлон өгөх нь бас л сонирхолтой. Өнгө алаглах бүрдээ л илүү гоёмсог харагддаг.

Savage Garden - I Knew I Loved You


Maybe it's intuition
But some things you just don't question
Like in your eyes
I see my future in an instant
And there it goes
I think I've found my best friend
I know that it might sound more than a little crazy
But I believe

Зүгээр л саатаг

Энд байгаа бодол зүгээр л урсаад гардаг бол ямар сайхан бэ?
Эргэж харалгүй урагшаа тэмүүлэхсэн
Эрээн цаасны тоонд авталгүй
Энэ дэлхийн сайхан бүхэнд нүд баясан алдуурмаар

Сэтгэл шингэсэн бэлэг болгон сайхан шүү

2010-11-14

Лаа

Романтик үдшийг ийм сайхан хэлбэр дүрс, ялдам тансаг үнэрт лаагүйгээр төсөөлнө гэж үү?

Зүрхэн хэлбэртэй шоколад хийцгээх үү?

Валентины баяраар ийм бэлэг баривал гоё шүү, харин улам бүүр баяжуулвал за хэлэх ч үг олдохгүй байхдаа. За тэгж байгаад нэг өдөр үүнийг хэрэгжүүлнэ дээ гоё.

Хайрын бэлэг

Бэлэг бүхэн том байхдаа биш харин сэтгэл шингэсэн, чамин гоё, жижигхэн байхдаа л тансаг харагддаг. Та хайртдаа бэлэг сонгох гэж байгаа бол үүнээс санаа авч хөөрхөн бэлэг бэлдэж баярлуулаарай.

2010-11-13

Гэнэтийн бэлэг

Амьдрал адал явдалтай, сонирхолтой зүйлсээр баялаг байх тусмаа илүү их бадран асч дэлбээлдэг. Таныг, хайртыг тань баярлуулсан өдөр хоногийг эргэн дурсагдах сайхан зүйлсээр чимж, энэ ертөнцөд гэрэл гэгээ нэмж байгаарай.

Гайхажийна


Өнөөдөр би хэн нэгнийг санаж, үгүйлж, хайрлаж, дурлахыг хүсжийнэ. Гэхдээ сэтгэл хэмээх бяцхаан орон зайд минь тэгтэл намайг татах тэр хайр хаана байгаа юм бол оо?

2010-11-10

Шүүмжлэл - Сургамжит өгүүллэг


Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.

Түүний шавийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ...

2010-11-03

Өндөр тэнгэр шиг ААВтайгаан хамт байна аа

Утга уянгын илэрхийлэлд саатахдаа ч энэ хорвоод мэндэлсэн агшнаас энэ мөч хүртэлх сэтгэлийн орон зайг өгүүлэхийг хүсэн хичээн зорилоо.

Тэр нэгэн намар оройн сэрүүнд
Даваа хүү ижийгээн сахин суухдаа
Өдөр хоногийг уртасгаж болдог бол
Өндөр тэнгэр минь ижий бурхныг минь
Өнө хойшид үр надтай нь
Өргөн хорвоог хамт туулуулж хайрлаач хэмээн
Дотор сэтгэлдээ залбиран
Гаднаа тайван сэтгэлийн илэрхийлэл
Инээмсэглэл тодруулан байлаа.

Яруу найрагч Доржпаламын ХУРЦ

Яруу найрагч Доржпаламын ХУРЦ гуайн уран бүтээлийг сонирхлоо. Уудам нутгийн сэлүүхэн сэтгэхүйтэй, утга уянгын халилыг сэтгэлийн, ухааны, мэдлэгийн цараараа илэрхийлсэн нь бяцхан санааг сэдүүлэхэд, урамшин олзуурхлаа. Бүлээн дулаан үгсийн хоршил нь, үнэн хатууг зөөллөн илэрхийлсэн ч амьдралын мөчлөгийг нүдэнд харагдтал, сэтгэл гэгэлзэж, шимширтэл өгүүлсэн найраглалд нь хэсэг халамцлаа. Уянгын гурван найраглалын хэсгээс сонирхуулья

Зурагнаас ургасан сэтгэлийн илрэл


Намуухан орчинд чамд тансаглал нэмье
Намайг чи магтаач би урамшая
Гялалзан гялтганаж нүд цавчуулахгүй ээ
Ганцхан л өнгө нэмж хайр бэлэглэе

Амьдралыг хар цагаан өнгөөр өгүүлдэг гэвэл аль нэг өнгийг нь сонгож явсан мэт. Хаахна төөрч,

2010-11-02

Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг /Хэн нэгний шүлэг/


Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх
Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн цэнхэр яргуй бүсгүй та
Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг
Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь бүсгүй та

1-р хэсэг 4. Юмсыг хэрхэн харж байгаа нь бидний үзэл бодлыг илэрхийлж байдаг

2010-11-01

Анна Ахматова

Үдшийн гэрэл шаргалтан бүүдийгээд
Урин хаврын амьсгал оржээ
Олон жилээр чи минь оройтсон ч
Онолдож надтай учирсанд баярлалаа

Хань болж хажууд минь суугаад
Хайрын зөөлөн харцаар ширтээч
Хөх дэвтэрт бичиж үлдээсэн
Хүүхэд насны шүлгээс минь уншаач


Гэрэлт хорвоогийн сайхныг мэдэлгүй
Гунигт дарагдаж явсныг минь өршөө
Онцгой ганцхан чамайгаа танихгүй
Олонтой эндүүрч явсныг минь өршөө

Г.Оюун-Эрдэнэ: Яадгийм миний омголон залуу нас ..

Яадгийм миний омголон залуу нас хорин таван нас
Яг л эрх дураараа хүүхдийн гэнэн тэнэгхэн ааш шиг
Ялагдаж сураагүй шаралхуу зангийн омог шиг
Яндаж няцахгүй эрх чөлөөтэй гуниг шиг

1-р хэсэг 3. Бидний хэн бэ? гэдэг нь юу хийж, хэлж байгаагаас хамаагүй чухал

Г.Оюун-Эрдэнэ: Энэ миний зүрх сэтгэл чи бүүр ав

Энэ миний зүрх сэтгэл чи бүүр ав
Эргүүлж би хэзээ ч нэхэхгүй
Инээд хөөр, аз жаргалаа бас бэлэглье
Итгэл найдвар, цагаанхан мөрөөдлүүдээ өгье
Зүггүй гэнэн зангаар инээмсэглэн байж гараа сунгая
Зүрх сэтгэлээ чамд бүүр бэлэглье

Г.Оюун-Эрдэнэ: Бороотой өдөр болзмоор байна



Зүгээр л бороотой өдөр болзмоор байна
Зүснийх нь сайханд биш сэтгэлд нь татагдмаар байна
Хайраар нь өлгийдүүлж хорвоод мэндэлмээр байна
Хавар шиг шинээр ахин дурламаар байна

1-р хэсэг 2. Амьдралаас урган гарч бүхий л зүйлд үнэн сэтгэлээсээ ханд