2010-11-28

Энэ муу нусанд кк
Хэн нэгний шүлэг дэвтэрт байхаар нь оруулчихлаа

Үзэсгэлэнд нэгэн охинд
Үнэн голоосоо дурлажээ
Арай гэж уулзахад
Аягүй явдал тохиолдлоо

Яг тэр үед
Яльгүй муу ханиад хүрч
Яарч болзоонд очихдоо
Ядаж алчуураа мартчихаж

Халуун янаг сэтгэлийг минь
Унтраах гэсэн юм шиг
Хамрын нүхнээс гай болж
Ус гоожоод болдоггүй ээ

Ерийн муу ханиад биш
Ёрын муу гай дайрч
Найз маань гээд хэлэх гэтэл
Найтаалгаж орхилоо

Сэтгэлтэй гээд хэлэх гэтэл
Сэтэртэл дахиад найтаалгачихлаа
Уурлаж бүр тэвдээд
Уужрах санаатай амьсгалтал

Шуухтнаж байсан хамар
Шүгэл шиг зэвүүн дуугарлаа
Дурлал, ханиад хоёр
Цуг байх дургүй байх
Дунд нь би гэмгүй болохоор
Нисээд үхчмээр бодогдлоо.

2002.12.26

1 comment: