2010-11-19
П.Дэлгэржаргал: Аялгуут хайрын эгшиг
Зүгээр л чам дээрээ гүйж очоод
Зөндөө удаан тэврий
Халуун энгэрт тань хурган байж
Хайртай хайртай хайртай гэж шивнье
Сэтгэлдээ дандаа хайрладаг ч
Сэмхэн чамайгаа хармаар байх юм
Бодолдоо дандаа дээдэлдэг ч
Бүр илүү тэмүүлэн тэмүүлнэм чам руугаа
Шөнийн ододтой хамт хайрын ертөнцөөр аялахдаа ч
Өглөөн нарны цацрагтай итгэлийн гэрлээр тань дулаацахдаа ч
Өр зүрхэнд минь богтлоотой гэнэхэн амраг чамайгаа
Өөрөөсөө илүү хайрладгаа өнөө би мэдэрнэм
Аяа амраг минь
Аялгуут хайрын эгшиг чамаас минь дуурсдаг болохоор л
Амин хайрын минь тэнгэр гэгээн байдаг юм
Амьдрал минь өөрөө тэгээд утга учиртай байдаг юм
Өвсөн дээр зүүрмэглэх шүүдрийн мөнгөн дусал адил
Үүрийн гэгээнээр эгэлхэн хайр минь сэргэнээ
Нуурандаа шингэх мянга мянган тэнгэрийн дусал адил
Намайгаа тэтгэх хайрын ундарга минь дээ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment