2010-11-26

Зүүдний тайлал Б-В үсэг

Б ҮСЭГ
Баавгай
Янз бүрийн ажил хэрэгт давж болшгүй өрсөлдөгч байхыг баавгайн тухай зүүд харуулдаг. 
Баавгайг алах - Хүнд хэцүү байдлаас гарна. 
Залуу эмэгтэй зүүдэндээ баавгай харвал - Түүнд аюултай өрсөлдөгч гарч ирэхийг эсвэл бүтэлгүй зүйл болохыг илтгэнэ.
Бар
Бар тань руу ойртон яваагаар - Таны өрсөлдөгч нар танд бүхий л байдлаар саад хийнэ. Барыг харвал - Өрсөлдөгч нараа нилээн сандралд оруулна. 
Барын арьс - Тансаг сайхан байдал сэтгэл ханамжийг авчирна. 
Барын дайралтыг хамгаалан цохилт хийж эсвэл түүнийг алж байвал - Эхэлсэн бүх зүйл тань амжилттай бүтнэ. 
Бар зугтааж байвал - Дайснуудаа ялж, өөрийн байр суурийг бэхжүүлж чадна. 

Байгалийн гамшиг - Та ирээдүйд юу болох бол гэдгээс айж байна. 
Баярт уригдаж байна гэж зүүдэлбэл - Олз омог нэмэгдэж, баяр баясгалантай болох.
Буга
Буга - Сайн зүүд, залууст цэвэр ариун, үнэнч нөхөрлөл, эхнэр, нөхөрт тайван тохитой гэр бүлийн амьдралыг амлажээ.
Буга алж байвал - Дайснууддаа хордогдоно.
Буга агнаж байна - Хөдөө аж ахуй эрхлэгчид болон ажил хэрэгч хүмүүсийн ажил хэрэг нь бүтэлгүй байхын дохио болно. 
Бугын тугал - та удахгүй найдвартай, шударга найз нөхөдтэй болно. Залуу хүмүүст энэ зүүд нь цэвэр, ариун мэдрэмжийг амлаж байна. 
Бусдад мєнгє єгч байна гэж зүүдэлбэл -Тооцоолж байгаагүй гарз хохирол учирна.
Бүсгүй хүн чоно зүүдэлбэл - Худууд ирнэ.
Бөгж - Хань ижилтэй болно. 
Бөмбөр
Бөмбөрийн дуу сонсвол
- Ойр дотныхоо хүнийг эсвэл хөрөнгө мөнгөө алдана.  
Өөрөө бөмбөр тоглож байвал - Найз чинь нас барна.

Бөөс - Санаанд оромгүй бэлэг авна.

В ҮСЭГ

Ваар
Ваар харвал - Гэр бүлийн амьдралд олон сайхан үйл явдал болно. 
Ямар нэгэн сав, аяганаас ууж байна - Нууц дурлалаасаа та баяр баясгаланг ч гуниг гутралыг ч амсана.
Хэмхэрхий ваар - Азгүй тохиолдол болохыг харуулж байна. 
Залуу эмэгтэйн хувьд ваар бэлгэнд авч байна - Хамгийн нандин хүслээ гүйцэлдүүлнэ.
Вальс
Вальс бүжиг бүжиглэж байгаа хүмүүс - Та хөгжилтэй ч балмад явдалтай хүмүүстэй таатай харьцаатай байхыг харуулж байна. 
Залуу эмэгтэйн хувьд зүүдэндээ хайрттайгаа бүжиглэж байвал - Олон залуус унаж тусах ч тэднээс нэг нь ч нухацтай хандан өөрийн болгож чадахгүй бололтой. 
Хайртыгаа өрсөлдөгч эмэгтэйтэйгээ бүжиглэж - Ухаалаг зан, биеэ барих чадвар нь аз жаргалд хүрэх замд таарах саадыг даван туулахад нь тусална. 
Залуу эмэгтэй бас нэгэн эмэгтэйтэй бүжиглэж байна - Өөрийн сэтгэл татам чанар, сайхан сэтгэлээрээ залуусын хайрыг үргэлж татаж явах болно. 
Хаа хамаагүй вальс эргэх хүмүүсийг харвал - Зугаа цэнгэлд сэтгэлээ бүрэн эзэмдүүлж ойр дотныхон, найз нөхдийнхөө урмыг хугалахгүйн тулд нилээд ухаалаг байх хэрэгтэй юм байна.
Ванн
Залуу хүн ваннанд усанд орж байна - Хайр дурлалд сэтгэл зүрх нь догдлон өөрийнхөө тухай түүний сайнаар бодож байгаа нь өөрчлөгдөх вий гэж айна. Жирэмсэн эмэгтэйн хувьд ийм зүүд нь золгүй тохиолдол тохиолдож болзошгүй, нөхөр хүний хувьд үнэнч биш байхын шинж. 
Өөр хүнтэй усанд орж байна - Бодит байдал дээр замд таарах санаа муутай хүмүүс таны тухай хов жив тарж болзошгүй. 
Ваннанд бохир ус байхыг харвал - Таныг хорон санаа дайрч магадгүй. 
Хүйтэн цэвэр ус нь - Баяр баясгалантай эрүүл чийрэг байхыг илтгэнэ. Ер нь ийм зүүд зүүдэлвэл хийж байгаа үйлдлээ сайтар тунгаан бодож байгаарай. 

No comments:

Post a Comment