2010-11-15

Сургамжит өгүүллэг

Нэг өдөр мэлхий урсгал усны хажууд сууж байж. Хилэнцэт хорхой түүн дээр ирж:
-Ноён Мэлхий, би энэ усыг гатлах гэсэн боловч сэлж чадахгүй л дээ. Та намайг нуруун дээрээ суулгаад энэ голыг гаталгаж өгөөч гэж.
Мэлхий:
-Та бол Хилэнцэт хорхой. Хилэнцэт хорхой мэлхийг хатгадаг гэж. Хилэнцэт хорхой:
-Би чамайг юу гэж хатгах билээ. Би зөвхөн эргийн нөгөө талд гарахыг хүсч байна. Мэлхий:
-За, миний нуруун дээр авираад гар, би чамайг аваад явъя гэж. Замын талд Хилэнцэт хорхой Мэлхийг хатгачихжээ. Өвчиндөө шаналж сүүлчийн амьсгаа авахдаа Мэлхий асууж:
-Чи яагаад ингэв? Бид хоёул живж үхэх нь гэвэл Хилэнцэт хорхой:
-Учир нь би Хилэнцэт хорхой, Хилэнцэт хорхой Мэлхийг хатгадаг гэжээ.
Үхэхдээ доош нь чангааж цуг үхэх тийм хүмүүс чиний эргэн тойронд бий. Болгоомжил.

Аливаа юмыг хүчилбэл хэзээ ч бүтэхгүй. Чи хүчтэй гэдгээ батлахыг оролдоогүй үедээ хамгийн хүчирхэг байна.

No comments:

Post a Comment