Шинэ жилийг анх хойд туйлын цагаан сахалтай євгєн, цасан охидын хамт ирж бэлэг тараадаг байсан бол сvvлийн жилээс цагаан сахал, улаан хувцастай залуус тэрхvv євгєнийг орлох болов. Санта Клаус айл гэрээр орж бэлэг тараагаад, дуулж бvжиглэх нь бий. Энэ мэтээр шинэ жилийг угтах тэмдэглэх ёс, улс улсын аж тєрєл, зан vйл дэлхий дахины жишигтэй холбоотой болсон байна. Ингээд дэлхийн зарим улс оронд шинэ жилийг хэрхэн угтаж, тэмдэглэдэг тухай сонирхуулъя.
Англид: Шинэ жилээр “Fatter new year” гэгчид захиа бичиж, зөвхөн бэлэг сэлт төдийгvй хvслээ бичнэ. Бичсэн захиагаа пийшиндээ хийж шатаан, гарч байгаа утаа шинэ жилийн эцэгт захисан бvгдийг хvргэдэг гэж vздэг байна. Энэ нь уламжилсаар шинэ оны мэнд дэвшvvлсэн ил захидал болсон гэнэ.
Вьетнамчууд:
Вьетнамчууд шинэ жилийг “тэт” хэмээн нэрлэдэг байна. Тэд 1дvгээр сарын 21-ээс хоёрдугаар сарын 19-ны хооронд тэмдэглэдэг бөгөөд энэ нь жил ирэх тусам өдөр нь солигдож байдаг учраас шинэ жилийн баярыг тэмдэгэлэх тогтсон өдөр гэж байдаггvй. Тэд айл бvрт нэг бурхан байдаг. Уг бурхан нь тэнгэрийн оронд очиж тухайн жил айлд болсон vйл явдлын талаар очиж айлтгадаг хэмээн vздэг байна. Эрт дээр vед бурхан мөрөг загасан дээр суугаад далайд сэлж явдаг хэмээн vздэг байсан бөгөөд одоо ч зарим хvмvvс нь баярын өдөр амтд мөрөг загас худалдан аваад далайд буцааж тавьдаг байна. Шинэ жилийн эхний өдөр тухайн айлд эхэлж ямар хvн орсноос тэр жилийн өнгөө хардаг байна.
Бразильд:
Ойд ургадаг модны сvvг /нэг удаа 2-4 литр сvv гардаг/ шинэ жилийн ємнє ууж жирийн даруу байдлаар тэмдэглэнэ.
Бирмд:
Шинэ жилийг дөрөвдvгээр сарын хамгийн халуун өдөр тэмдэглэдэг. Баяр ихэвчлэн өдөр vргэлжилдэг бөгөөд “усны наадам” голлох цэнгээн нь болдог. Өнгө алаглуулан чимсэн машинууд дvvрэн устай торхыг тээж гудамжаар баярын жагсаалд оролцогчдыг шvршин зугаацуулдаг аж.
Болгарт:
Цагийн зvv шөнийн 24-ийг голлоход бvх айл хоромхон зуур гэрлээ унтрааж, бие биеэ vнсдэг аж. Дараа нь гэрийн эзэгтэй зоос, сарнай цэцгийн иш нуусан бялууг гэр бvлийнхэндээ хvртээнэ. Зоос таарвал эд баялагтай, сарнайн иш таарвал хайр сэтгэлтэй учирна гэж vздэг. Бас шинэ жилийн урд өдөр хvvхэд, залуус сөөг мод бэлтгээд, тvvгээрээ найз нөхдөө гижигдэж баярын мэнд хvргэдэг гэнэ.
Гвинейд:
Шинэ жилийн баярын єдєр гоёмсог нємрєгтэй заан хєтлєн хотын гудамж талбайд гараад заанаа тойрон бvжиглэдэг гэнэ.
Германд:
Шинэ жилийг голдуу гэр бvлийн хvрээнд тэмдэглэнэ. Хуучин оныг vдэх мєчид гэр бvлийнхэн цуглаж нэг нэгэндээ бэлэг єгдєг. Тэдний нэг онцлог нь 12 сарыг тєлєєлvvлэн 12 сонгинын vндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цаг болоход согиноо vзэхэд аль сарынх нь давсыг бvгдийг уусгасан бол тэр сарыг хур бороотой , уусгаж чадаагvй нь гантай болно гэж таамагладаг.
Грект:
Христосын мэндэлсэн өдөр гэдэг утгаар өргөн тэмдэглэдэг. Гол нь юм бvхнийг цэвэр цэмцгэр, vзэмжтэй байлгахад зориулдаг. Тухайлбал, Афин хотыг чимэглэхэд 100-300 мянган гэрэл, 60 км дарцаг болон бусад чимэглэл хийдэг бөгөөд “vндсэн хуулийн” гэж нэрлэгдсэн төв талбайдаа хамгийн өндөр модыг чимэглэн засдаг байна.
Еврейчvvд:
Тэд шинэ жилийн баярыг Рон Ашана хэмээн нэрлэдэг байна. Еврейчvvд тухайн оны сvvлийн сард нvглээ наминчлах сар хэмээн бурханд залбирч бурхны ном уншдаг байна. Баярын ширээг алим зөгийн балаар л чимдэг бөгөөд алимны хэрчимийг зөгийн баланд хийж иддэг байна.
Кубад:
Шинэ жилийн шөнө цагаа зогсоодог гэнэ. Энэ нь шөнийн 24 цаг болж байгаа дохионоос цээрлэдэг нөгөөтэйгvvр шинэ жилээр цаг ч гэсэн амрах ёстой гэсэн vзэлтэй нь холбоотой ажээ. Шинэ жилийн босгон дээр кубачууд хундаганд ус дvvргэж, шөнө дунд болонгуут цонхоороо асгадаг. Энэ нь шинэ жилийг ус мэт тунгалаг байх ёстой гэсэн бэлгэдэл юм.
Иранд:
Шинэ жилийг гуравдугаар сарын 25-ны шөнө дунд угтана. Энэ vеэр баярын бууны дуу нижигнэнэ. Насанд хvрэгсэд гартаа мөнгөн зоос барих бөгөөд энэ нь ирж байгаа жилийн турш төрөлх нутгаасаа холдохгvй байхыг илэрхийлсэн эртний домогтой холбоотой ажээ. Иранчууд шинэ жилийн эхний өдөр гэрт байгаа хуучин шавар сав суулгаа хагалж шинэчилдэг заншилтай гэнэ.
Израильд:
Алим, зөгийн бал бvхий баярын ширээ засч шөнөжин бvжиглэдэг. Шинэ жил арав хоног vргэлжлэх бөгөөд энэ vеэр нvглээ наминчилж бурханд мөргөл vйлддэг гэнэ.
Индонезид:
Жирийн байдлаар тэмдэглэдэг аж. Суматра арлын ойд 10 кг хvрэх жинтэй, муухай vнэртэй аварга том цэцэг ургадаг байна. Тэр цэцгийг баярын өдөр согтсон хvнд vнэртvvлж сэргээдэг гэнэ.
Италид:
Хуучин хэрэгцээгvй эд хогшлоо шинэ жилийн босгон дээр цонхоор гадагш чулууддаг заншилтай. Энд өвлийн өвгөн биш цасан охин бэлэг тараадаг байна. Ер нь шинэ жилээр бэлэг сэлт өгдөг уламжлал эртний Римээс эхтэй гэнэ. Анх бие биедээ мөнх ногоон модны мөчир бэлэглэдэг байснаа сvvлдээ мэндчилгээ дэвшvvлсэн “Аз жаргалтай элбэг баян шинэ жил ирэх болтугай” гэсэн ил захидал, заримдаа урт шvлэг, эд агуурсын зvйл ч өгөх болжээ.
Мусальманчууд:
Мусальманчууд сарны тооллоор он цагаа тоолдог учраас шинэ жил шинэ он гарахаас 11 хоногийн өмнө тохиодог байна. Харин Иран улс (хуучнаар эртний Персчvvд) шинэ жилийг гуравдугаар сарын 21-нд тэмдэглэдэг ажээ. Тэд хэдэн долоо хоногийн өмнөөс vр тариагаа суулгаж эхэлдэг бөгөөд яг шинэ жилийн vеэр vр тариа нь соёолж vvнийгээ шинэ он, хавар ирлээ гэж vздэг.
Ойрхи дорнодынхон:
Шинэ жилийг өргөн тэмдэглэдэггvй боловч олон улсын жишиг дагаж инээж баясч алиалж наадахыг чухалчилдаг. Шvд өвдөхөд хэрэглэдэг цэцэгт ургамлын буурцгийг алиа хошин хvнд өгч тэр нь алиалж инээж нааддаг байна.
Орост:
Шинэ жилийг угтан хvvхдvvд цасан хvн хийж тойрон бvжиглэдэг. Хамгийн сvvлд хайлсан цасан хvн хийсэн хvvхдийг хамгийн азтайд тооцдог.
Өмнөд Африкт:
Шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бvжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хvн бvр тvvний хэсгээс амсан эцтэлээ бvжиглэдэг байна.
Румд:
Жижиг тоглоом, зоос, бөгж, чинжvv хийсэн хуушуур хайрдаг. Чинжvvтэй хуушуур хазсан хvний нулимс гvйлгэнэхэд бусад нь инээж хөгждөг. Зоос, бөгжтэй хуушуур таарсан хvнийг азтайд тооцдог.
Панамд:
Шөнө талбайд хvмvvс хашгиралдан, машин дуу дуугаа авалцан чагнаалдаж их чимээ дэгдээнэ. Энэ нь шинэ онд муу зvйлийн сvнс байлгахгvй гэж хөөж байгаа агуулгатай ажээ.
Суданд:
Шинэ жилээр нийтийг хамарсан бvжиг наадам хийдэг. Мөн vндэстнvvд өөр өөрийн бvжгийг хийхийн зэрэгцээ насанд хvрэгсэд хvvхдийн дуу дуулж өндр настныг олны өмнө урьж баяр хvргэдэг гэнэ.
Унгар:
Шинэ жилд зориулсан идээ будаалганд шувууны мах огт тавьдаггvй. Эртний уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хvний аз жаргал нисээд явчихдаг гэж vздэг.
Хятадад:
Шинэ жилээр мянган дэнлvvний баяр хийж, гэрэлд тэсэрч, оч vсэргэдэг тоглоомоор нааддаг. Энэ нь тэсэрдэг тоглоомоор муу зvйлийг айлган хөөж, хvний амьдралын замыг гэрэлтvvлж байгаа бэлгэдлийн утгатай ажээ.
Швейцарьт:
Австрийн багт наадмын хувцас өмсч өөрсдийгөө Сильвестр Клаус гэж нэрлэнэ. Энэ нь Ромын хамба лам Сильвестрын тухай эртний домогтой холбоотой ажээ. Домогт далайн аймшигт мангасыг хамба лам Сильвестр /313 он/ устгасан тухай өгvvлдэг. 1000 он гарахад мангас дахин амилж ертөнцийг сөнөөж өшөөгөө авна гэж vздэг байжээ. Тэр мөчид хvмvvс баг өмсч мангастай тулалдахад бэлтгэсэн боловч ямар ч муу vйл тохиолдоогvй ажээ. vvнээс хойш шинэ жилийг угтсан багт наадам зохиох болжээ. Шинэ жилийн /31-ний/ vдэш хvмvvс асч байгаа лааны дvрс бvхий хувцас өмсөөд мангасыг хөөж байгаа дvр vзvvлэн тоглодог байна.
Шведэд:
Шинэ жилээр найз нөхдийнхөө vvдэнд аяга таваг хагалдаг. vvдэндээ хамгийн олон аяга таваг хагалуулсан хvн туйлын азтайд тооцогддог.
Шотландад:
Шинэ хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрvvлдэг. Тэг цаг болмогц гэр бvлийн хамгийн нэр хvндтэй хvн нь хэсэг зуур vvдээ онгойлгодог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж байгаа хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн өглөө хамгийн тvрvvн орж ирсэн хvнийг аз жаргал авчирлаа гэж хvндэтгэн зочилдог байна.
Францад:
Шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бvлийнхэн анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг гэнэ.
Финлянд:
Өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогvй хvvхэд бий юу” гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хvvхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчvvд шинэ жилийн шөнө сармисыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охид нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулж шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.
Энэтхэгт:
Шинэ жилийг шөнө дунд биш наран мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хvн бvр эрмэлзэнэ. Уурлаж маргасан хvн жилийн турш өөдлөхгvй гэж vздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Өмнөд Энэтхэгчvvд шинэ жилийн сайхан уур амьсгалыг бvрдvvлдэг гол хvн бол гэрийн эзэгтэй юм. Тэрээр шинэ жилийн өмнөх орой гоё сайхан идэх юмаар ширээгээ дvvргэж жижиг бэлэгтэй царыг бэлтгэдэг. Харин шинэ жилийн өглөө хvvхдийнхээ нvдийг боогоод гараас хөтлөн бэлдсэн идээ будаа, болон бэлэг тавьсан царанд гарыг нь хvргэж гэнэтийн бэлэг барьдаг.
Төв Энэтхэгчvvд байрныхаа гадаа улбар шар тугийг өлгөдөг. Баруун Энэтхэгчvvд шинэ жилийг 10 дугаар сарын сvvлээр тэмдэглэдэг бөгөөд байрныхаа дээвэр дээр гарч бага зэргийн гал асаадаг байна. Шинийн нэгний өглөө энэтхэгчvvд аз жаргалын бурхан лашмид мөргөдөг.
Японд:
Шинэ жилээр гэрийнхээ vvдийг бэрсvvт жvрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрvvл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сvмvvд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хvvхдvvд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн дороо хийж угтана. Шинэ оны өглөө гоёлынхоо хувцсыг өмсөөд сvмд мөргөдөг. Баярын хоолонд урт нарийн гоймон, цагаан будааны жигнэсэн вандуй иднэ. Гоймон нь урт наслахын, жигнэмэг нь элбэг дэлбэг байхын, вандуй нь эрvvл энхийн бэлгэдэл гэнэ. Хамаатан садан, хамт олон, найз нөхөддөө шинэ гарч байгаа онтой тохирох амьтны зурагтай мэндчилгээ илгээдэг байна.
No comments:
Post a Comment