2010-11-15

Зүгээр л саатаг

Энд байгаа бодол зүгээр л урсаад гардаг бол ямар сайхан бэ?
Эргэж харалгүй урагшаа тэмүүлэхсэн
Эрээн цаасны тоонд авталгүй
Энэ дэлхийн сайхан бүхэнд нүд баясан алдуурмаар


Хэн нэгний гараас атган тэнгэрт дүүлээд
Хэсэг ч болов ертөнцөөс тасран орчлонг умартахсан
Харцанд чинь уусч харин чамаас өөрийгөө олоод
Хайгаад байсан хайр минь мөн гэдэгт итгэхсэн

Далдхан нуугдах тэр олон бодлоос залхаж байна
Дахин дахин орж ирэх хуурмаг зүйлсийг баллуурдахсан
Аймар ч юм шиг утгагүй төсөөлөлүүд
Алга болоод зүгээр л намайг тайван орхиоч

Юу ч мэдрэхгүй, юу ч бодохгүй
Ерөөсөө энэ бүхэн сайхан байна гэдэгт итгэе
Юу ч хэлээгүйнх нь төлөө
Яагаад би шийтгэж, өөрийгөө яллах ёстой гэж

Нулимс урсан нуур гол шиг үерлэдэг гэвэл
Надад зохихгүй бүтээх ч гүй
Нэг л өдөр асгараа л биз, урсаа л биз
Хязгаар гэж байдаг болохоор зааг тавина аа

Одоо болно оо гээд мартаж чадна аа
Омголон занд минь хааяа хань болдог юм шиг байгая
Зүгээр л саатаг
Зүсэр бороо шиг өгүүлэг.

No comments:

Post a Comment