2010-11-01

Г.Оюун-Эрдэнэ: Энэ миний зүрх сэтгэл чи бүүр ав

Энэ миний зүрх сэтгэл чи бүүр ав
Эргүүлж би хэзээ ч нэхэхгүй
Инээд хөөр, аз жаргалаа бас бэлэглье
Итгэл найдвар, цагаанхан мөрөөдлүүдээ өгье
Зүггүй гэнэн зангаар инээмсэглэн байж гараа сунгая
Зүрх сэтгэлээ чамд бүүр бэлэглье


Зүгээр л алгаа тосоод ав анд минь
Зөвхөн чамд л өгье өөр хэнд ч биш
Уйтгар тэрлэсэн шүлгүүдээ чамд л бэлэглье
Ухаарал гунигийг сэтгэлдээ шивнэж уншаарай
Уучлал, гомдол, алдаа бүхнийгээ бичсэн ч
Учрал, хайр бүх сайн сайхныг хүсээд өгье

Анд минь нүдээрээ биш зүрхээрээ уншаарай
Аргадаж бас зэмлэж сэтгэлээрээ түшээрэй
Алдаж болохгүй хайр, ариухан дурлалыг чамруугаа нисгэлээ шүү
Амьдрал өөрөө дэндүү баян үүдээ нээгээд угтаарай.

No comments:

Post a Comment