Анх шинэ жилийн баярыг гуравдугаар сарын нэгэнд тэмдэглэдэг байсан байна. Эртний Ромын цаг тооны бичигт жилийг арван сард л хуваан, гуравдугаар сарын 1-нийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байснаас тэр аж. Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллогоор тоолж нэгдүгээр сарын 1-ээс болгосон юм байна. Дэлхийн бүхий л улс үндэстнээс хамгийн анх Австралид баяр болгон тэмдэглэжээ. Тэд өнгөрсөн оны төгсгөл, шинэ оны эхний өдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Чухам үүнээс бусад орон санаа авч, шил шилээ даран тэмдэглэж эхэлсэн юм байна. Харин шинэ жилийн баяр Азид хамгийн сүүлд дэлгэрсэн.
Тэсгэм хүйтэн усанд шумбаж тэмдэглэдэг
Он солигдох энэ агшинг улс орон бүр өөрийн уламжлалдаа шингээн тэмдэглэж ирсэн. Гэхдээ дийлэнх хотууд төв талбайдаа цуглаж, бүх нийтээрээ шинэ жилийг угтдаг.

- АНУ-ын Калифорни мужийн иргэд шинэ жилийн эхний өдөр төв гудамжиндаа цуглаж, сарнай цэцгийн парад хийдэг.
- Австралид алдарт Венийн концерт болно. Хамгийн элит, хамгийн тансаг энэ дээдсийн концертыг дэлхийн 44 оронд зохиодог гэнэ.
- Нью-Йорк хотын "Туйлын баавгай" хэмээх клубийн гишүүд шинэ жилийн өдрийг тэсгэм хүйтэн усанд шумбаж тэмдэглэдэг өвөрмөц уламжлалтай. Харин шинэ жилийн өмнөх үдэш хотын бүхий л иргэд Таймс талбайд цугларч, дэлхийд томоороо эхний байрт ордог кристалл цагаар он солигдох агшныг тоолдог.
- Хинди шашинтнууд харин шинэ жилийн эхний өдөр эцэг эх, өвгөд хөгшдөө хүндэтгэн, тэднээс адис авч, бурхандаа залбирч, сүсэглэн өнждөг. Харин цас ордоггүй, халуун орны хотууд шинэ жилийн үдшийг далайн эргийн шаргал элсэн дээр өнгөрүүлдэг аж. Гэсэн ч тэд гацуур биш далдуу мод чимэглэж, мөн л секунд тоолсоор шинэ оноо угтдаг.

- Өмнөд Солонгосын олонх иргэд шинэ жилийн өмнөх үдэш нар хамгийн эхэнд тусдаг гэж үздэг Жун дон жин хэмээх газар руу аялдаг аж. Тэд шинэ онд нар мандахыг харж, өөр дээрээ тусгаснаар тэр жилийнхээ эрч хүч, энергийг авдаг гэж үздэг юм байна.
Монголын шинэ жил Оросоос үүдэлтэй
Монголчууд Орос “ах” нараасаа их олон юмыг нь уламжлан авч үлдсэн. Тэгвэл шинэ он солигдох энэ баярыг ч мөн Оросуудын уламжлалын дагуу хийж ирээд сурчээ. Оросууд шинэ жилийг гэр бүлийн баяр хэмээн тэмдэглэж, ширээ тойрон суугаад, он солигдох мөчид оргилуун дарс буудуулан, хундага тулган угтдаг. Мөн улсын Ерөнхийлөгч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар хуучин оны нийгэм, улс төрийн амжилт бүтээлийг дүгнэн, сайн бүхнийг ерөөдөг.
Санта Клаус IҮ зууны үеэс үүдэлтэй
Шинэ жилийн хамгийн чухал зочин бол Өвлийн өвгөн. Монголчууд Өвлийн өвгөн аав, харин нийтлэг нэр нь Санта Клаус. Том улаан хамартай, дун цагаан сахалтай, улаан дээл, өмдтэй Санта Клаус буга тэрэг хөлөглөн ирж, айл бүрийн хүүхдэд дуртай бэлгийг нь өгдөг. Тэр ганцхан өвөл, шинэ жилийн үдэш л "алс холын хүйтэн орноос" айлчлан ирнэ.
Санта Клаус буюу өвлийн өвөөгийн домог IҮ зуунд Николас хэмээх хүү мэндэлснээр эхэлжээ. Харин тэр үед Николас хүүг дэлхий дахинаа алдартай хүүхэд бүрийн хайртай Санта өвөө болно гэж хэн ч мэдээгүй гэдэг. Николас Бизанти Анатоли буюу өнөөгийн Турк улсын Лусиа мужид өсчээ. Тэрээр жилийн нэгэн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст туслаж, цонхны нь завсарт мөнгө хийж үлдээдэг байсан аж. Гэхдээ ганц үүгээр зогсолгүй, сайхан сэтгэлийнхээ хүчээр бурхны хүчийг олж, үхсэн хүнийг амьдруулж, хуй салхинаас далайчдыг аварч байсан гэдэг. Далайчид өнөөг хүртэл түүнийг хүндэлж, аялалд явахдаа бэлгэдэл болгосоор ирсэн. Николас эхлээд католик шашинтан байсан ч тэр үеийн нийгмийн шинэчлэлд өртөн протестант гэгээнтэн болсон аж. Тэрээр сүмийн хамбын хөргийг бүтээдэг байхдаа Санта Клаус нэртэй болсон гэдэг. Николас арванхоёрдугаар сард таалал төгссөн учир түүний үнэнч шавь нар гэгээн үйлийг нь үргэлжлүүлж, зул сарын баяраар хүүхдүүдэд бэлэг тараах болсон юм байна. 1930 онд "Кока Кола" компани Санта Клаусыг анх удаа сурталчилгаанд ашигласан нь дэлхий дахинд тархаж, алдаршуулах болсон аж.
Шинэ жилийн гацуур Германд анх үүссэн
Шинэ жилийн хамгийн том бэлгэ тэмдэг нь мөнх ногоон гацуур билээ. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бүхий л хүссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог.
Барууны оронд гацуур модондоо сахиусан тэнгэрийн дүртэй тоглоом хамгийн түгээмэл өлгөдөг. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хүссэн бүхнийг нь бүтээнэ гэж итгэдгээс үүдэлтэй аж.
Шинэ жилийн модыг эртний Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний Германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлгэ тэмдгээ болгодог байжээ. Бремений Адам хаан есөн жил тутамд хоёр метр өндөр гацуураар тахил өргөдөг байв. Энэ уламжлалыг хойчийн гүрэн, үндэстнүүд нь өвлөн авч, үргэлжлүүлж байжээ.
Орчин үеийн түүх нь харин XҮI зуунаас эхэлдэг. Тэр үед буюу 1539 онд Германы Страсбургийн католик сүмүүд зул сарын баяраар гацуур модыг тавьдаг болжээ. Энэ нь аажмаар өргөжиж, хүмүүс гэрийнхээ үүдэнд засдаг болж, 1957 оноос алим, самар, цэцгийн дэлбээ зэргээр гоёж эхэлсэн. Ингээд XҮII зуунаас гацуур модоо гэртээ оруулж, хамгийн сайхан бүхнээр чимэх болсон байна. Шинэ жилийн баяраар ийнхүү мөнх ногоон гацуур модыг гэртээ засч, сахиусан тэнгэр, гялтганасан одод өлгөснөөр шинэ эхлэлийг нь ивээн, аз жаргал бэлэглэдэг ажээ.

No comments:
Post a Comment