Үдшийн гэрэл шаргалтан бүүдийгээд
Урин хаврын амьсгал оржээ
Олон жилээр чи минь оройтсон ч
Онолдож надтай учирсанд баярлалаа
Хань болж хажууд минь суугаад
Хайрын зөөлөн харцаар ширтээч
Хөх дэвтэрт бичиж үлдээсэн
Хүүхэд насны шүлгээс минь уншаач
Гэрэлт хорвоогийн сайхныг мэдэлгүй
Гунигт дарагдаж явсныг минь өршөө
Онцгой ганцхан чамайгаа танихгүй
Олонтой эндүүрч явсныг минь өршөө
No comments:
Post a Comment