Эмэгтэй хүн гэдэг эр нөхрийнхөө төлөө өөрийнхөө мөн чанарыг нуун далдалж, дэмжин, тусалж урамшуулдгын нэгэн хэлбэрийг би өнөөдөр олж харлаа. Үнэхээр сайхан гэр бүл, сайн амжилт. Гэр бүлийн уур амьсгал, үр хүүхдийн амар амгалан, сэтгэлийн баяр баясгалан ямар их зүйл, ямар их гавъяаг авч ирдэг юм бэ?
Бардамнал, хээнцэглэл агуулсан даруухан агаад ухаалаг занг өмнө мэддэггүй байж. Итгэх ч гүй байсан байх лдаа, нүдээр үзэж чихээр сонсохоос нааш итгэдэггүй нь бидний л нэг араншин. Би шүү дээ, минийх шүү дээ гэсэн омог бардам, итгэл дүүрэн ирээдүйг ирээдүйдээ бэлэглэчихээд эргэж хараад инээд цацруулан амьдарья, энэ миний, таны гарт байна.
Халаас дүүрэн мөнгө биш ээ, харин сэтгэл дүүрэн ирээдүй байхад л болно, түүнд бүх ертөнц ч багтаж чадна.
No comments:
Post a Comment