2010-11-16

Би ч бас хайраас дэлбээлсэн цэцэг биш гэж үү?


Алтанзул охин өглөө сэрээд угаалгын өрөө рүү явах үед найз Сарнай нь ээжтэйгээ эрхлэн тоглож байлаа. Ээж нь миний охин чинь ээж, аав хоёрынхоо хайраас дэлбээлсэн цэцэг байхгүй юу гэх сонсогдлоо. Өглөөний цай гэр бүлийнх нь хамт уухаар ширээний ард суухад ээж нь миний охин энэ аягүй гоё шдээ, АААА гээд амаа ангайжий, Өө асгачихлаа шдээ. хэхэ. За алив ээж нь арчаад өгье ...

... Тэгтэл аав нь энэ өдөр чинь миний охины ээж, аавыг баярлуулсан өдөр шүү дээ, тийм болохоор яахан мартаж болох вэ дээ? Тийм ээ, Энэ өдрийг сайхан өнгөрүүлнэ ээ, гээд духандээр нь үнслээ.

Цайгаа ууж дуусаад Алтанзул охин: Өглөөний сайхан цайгаар дайлсанд баярлалаа гээд үүд рүү чиглэхэд хүүе Алтанзул аа чи ч бас найзтайгаа энэ өдрийг хамт өнгөрөөнө биз дээ, бидэнтэй хамт байвал маш их баярлана аа гэж аав, ээж нь зэрэг уулга алдан асуухад Өө би өнөөдөр хичээлтэй, уучлаарай намайг. Хаалга хаагдах тэр л үед нулимс цийлэгнэн БИ Ч БАС ХАЙРААС ДЭЛБЭЭЛСЭН ЦЭЦЭГ биш гэж үү? Ээж ээ, аав аа та хоёр минь ХААНА БАЙНА АА?


Удахгүй асрамжийн газрын хүүхдүүдийг баярлуулна гэж бодсон чинь ийм зүйл санаанд буулаа. Би, та хайраас дэлбээлж ирсэн шигээ хайрын цэцэрлэгийг хамтдаа бүтээлцдэг. Тэгвэл бид ямар азтай гээч, тэр цэцэрлэгээр зүг чигээ заалган, хайрлуулж, энхрийлүүлээд л. Бидний ирээдүйн цэцэрлэг ч бас илүү гэгээлэг, уян зөөлөн, хайранд умбасан байгаасай.


Тийм ээ бид яагаад нэг өдөр ч гэсэн дэлбээгээ ч нээж чадахгүй, учраа олохгүй байгаа цэцэгсэд аз жаргал бэлэглэж болохгүй гэж. Ирээдүйн цэцэрлэгт маань эрүүл орчин, саруул ухаан оршиход бид бүхний оролцоо хэрэгтэй. БИД ЧАДНА АА.

Хайраас бүх зүйл дэлбээлдэг гэдэгт би итгэдэг. Хайрыг хүндэлж, хайрыг хайрлаж чадвал сайхан хайр, сайхан амьдрал, сайхан бүхэн урган гардаг гэж боддог. Тийм ч учраас сайхан бүхнийг түгээхийг ч хүсдэг ээ.

No comments:

Post a Comment