2010-11-27

Энгийн хэрнээ агуу

Нүдэнд минь нулимс цийлэгнээд, хамар минь сайртаж дуусах нь ээ. Ээ бурхан минь. Хэр баргийн зүйлийг тоохгүй тэгжийгаад л зүгээр болчих байлгүй дээ гэж боддог хэнэггүй зан минь надаар тохуурхаж байна шүү. Өнөөдрөөс эм ууж эхлэж байгаа болохоор удахгүй зүгээр болох байх оо. Их даарчихсан лдаа, тэгээд улам хүндрүүлчих шиг боллоо.

Ээж маань эмнэлгийн хүн. Жаахан л өвдөхөд эмнэлэгт хэвт, тариа тариул, эм уу гээд л би ямар дургүй гээч. Тарианаас бол үхтлээ айдаг, гэрээсээ өөр газар хонох дургүй болохоор эмнэлэг гэх сургаар зугтаасаар байгаад л оюутан болсон хүндээ. Вакцинжуулалт гэж сорилт хийхэд нь зугтаана, баригдвал дараагийн арга хэмжээнд нь орохгүйн тулд усанд хүргэж болохгүй гэхэд нь санаатай хүргээд л, чөлөөлөгдөнө.

Өөрөө өөртөө бол аймар эрүүл хүн. Юу ч болоогүй байхад би яахаараа өвдөх билээ.

Цагаан идээнд бол нугасгүй гэж жигтэйхэн, сүү, таргаа уухад өвдөнө гэж санасны ч хэрэггүй. Эрт дээр үед энэ бүхнийг хэрэглээд тэгтэл өвчинд автсан хүн байгаагүй л юм даа. Үүнийгээ л шүтэж амьдарна шүү дээ.
 
Сүү, тараг бол миний амьдралын байнгын хэрэглээ, уйдана ч гэж ёстой байхгүй, ач тусаар нь өнөөдөр би эрүүл аж төрж байна. Хойшид хожим ч хэрэглэсээр л байх болно. Үндэсний маань соёл, амьдралын хэв маяг энгийн хэрнээ үнэхээр агуу шүү.
Энэ сайхан аз жаргал, баяр хөөрийг бэлэглэдэг шигээ цагаахан сэтгэл, уян зөөлөн өрөвч, энэрэнгүй араншин аяндаа л өөрөө бүрэлдэн тогтчихдог юм шиг. 

No comments:

Post a Comment