2010-11-19
Хэн нэгний шүлэг
Горхи юмсан бол хүчээ түрэн урсаж их мөрөнд нийлэн чам руу урсахсан
Гал юмсан бол цучил болгонд дүрэлзэн асаж зүрхэнд чинь асахсан
Нулимс юмсан бол энгэрийг чинь нэвчтэл уйлж сэтгэлийг чинь хайлуулахсан
Нуур юмсан бол хун шувуудад үгээн дайж хайртай гэж чамд хэлүүлэхсэн
Үлгэр саатуулж цагийг урагшуулан чамайг дэргэдээ байлгахсан
Үдшийн сарны болзоог зүүдэндээ уяж орой бүрийн сарнаар чамайг болзохсон
Үүлэн чөлөөний нарыг нүдэндээ хадгалаад нар шиг чинийхээ дэргэд инээхсэн
Үнэгэн харанхуйг үүрд дэргэдээ байлгаад өдөн хөнжилд чамтайгаа жаргахсан
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment