2010-11-27

Амьдрал тэр чигээрээ бэлэг шүү дээ

Өнөөдөр надад ямар бодол орж ирсэн гээч?
Хамаатныхаа нэг ахад аягүй дургүй, гадаад байдлаас нь шууд дүгнэчихсэн. Цагаан сараар ч золгодоггүй гээд бод доо. Нэг удаа бүүр зорьж ирээд, танай бага охинтой чинь золгохоор ирлээ гэхэд нь жижиг өрөөнийхөө хаалгыг дотроос түгжээд явтал нь гараагүй юм даа. Ямар нэгэн зүйлд дүгнэлт хийчихвэл шууд гадаад төрхөн дээр минь ил харагддаг юм шиг байгая.


Аавыгаа баярлуулж чадаагүй ч гэсэн хэн нэгэнд бэлэг бариж үзвэл яах бол гэж, хичнээн дургүй ч гэсэн тэр хүнд буруу байхгүй. Бурхнаас бэлэглэсэн хувь тавиланг нь үгүйсгэж яаж болох билээ дээ, би ч бас хэн нэгэнд тэгж харагддаг ч юм бил үү мэдэхгүй шүү дээ. Үүнийг буруутгахаасаа өмнө дотоод ертөнц рүү хальт шагайгаад үзий лдаа, магадгүй хүссэн хүн чинь ч юм бил үү, амьдралын хуурмаг үзэгдэлд автсан ч юм бил үү.

Баярын мишээл тодорсон бүхнээс сайхан гэгээ ямар тод харагддаг гээч. Улам хурц гэрэлтэж илчээ эргэн тойрондоо түгээгээсэй, энэ л хорвоод оршдгын мөн чанар юм даа. Өөр юу хэрэгтэй юм бэ?
Мөрөөдөлдөө умбах биш мөрөөдөлдөө бодит байдлаар хандана аа. Амьдрал тэр чигээрээ бэлэг шүү дээ, түүнээс хуваалцая, бас мэдрэе.

No comments:

Post a Comment