2010-11-13

Гайхажийна


Өнөөдөр би хэн нэгнийг санаж, үгүйлж, хайрлаж, дурлахыг хүсжийнэ. Гэхдээ сэтгэл хэмээх бяцхаан орон зайд минь тэгтэл намайг татах тэр хайр хаана байгаа юм бол оо?
Бүүр өөрийгөө зоригжуулан алхам ч хийж үзлээ, үнэхээр дурласнаа ч мэдэхгүй байна, дэндүү их сэтгэл шингээж бүх л зүйлд хандсан болохоор гомдсондоо нулимс асгарч байна, гомдохгүйг хичээсэн ч надад хэлээгүй мөртлөө олны өмнө зоригтой мэт аашлан бичсэн тэр үг бодохоор л гомдмоор, болдогсон бол эхэр татан цурхиран асгаруулан уйлмаар, бүүр урсаад ор мөргүй алга болтол нь замхруулмаар... Яадгын бэ хүссэнээрээ аашлаад хэлэх гэснээ л хэлэг л дээ, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй чимээгүй байснаас л хамаагүй дээр юм. Хэрэлдэж муудалцсан ч ойлголцож чадаж л байвал хэлгүй дүлий юм шиг байснаас л илүү бага гомдол төрдөг байх.


Үнэлж хүндэлж байсан шигээ үнэндээ яг түүн шиг үзэн ядах сэтгэл төрөх гээд байна, үүнд хэн буруутай вэ? бардам ааштай давилуун зан минь уу? бодож санаснаа хар саналгүй шууд бичсэн хатуухан үгс үү?

No comments:

Post a Comment