2010-11-26

Зүүдний тухай

Зүүдлэж үзээгүй хүн гэж байдаг болов уу? Тэгвэл хүний тархины хамгийн нууцлаг, гайхалтай процессыг сонирхоцгооё.

1. Хүн унтаж байхад бие махбоди мэдээгүй болдог
Иймд зүүдэнд буй болж буй үйл явдлуудыг цочих, унах мэтээр биеэр хийдэг.
2. Мэдрэмж зүүдэнд ирдэг
Цангаж байна гэж зүүдлэхэд бодит байдал дээр цангаж байдаг. 

3. Аймхай хүмүүсийн зүүд илүү бодит байдаг
Аймхай, зориггүй, хорт зуршлаа хаяж байгаа хүмүүст зүүд дэндүү бодитой ханддаг байна. Магадгүй төсөөлж тухайн зүйлдээ хэтэрхий их ач холбогдол өгдөгтэй холбоотой байх лдаа.

4. Тааварлашгүй оньсого мэт бэлэг тэмдгийн шинжтэй байдаг

5.  Зүүд өнгөтэй байдаггүй

6. Зүүдэндээ өөрийн мэддэг зүйлээ л хардаг
Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг хардаг. Гэвч зөвхөн өөрийн харсан зүйлээ л зүүдэлдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг хаа нэгтээ гудамжинд харсан хүний төрх байдаг гэнэ. 

7. Сэтгэл санаанд нөлөөлөхүйц хүчтэй байдаг

Зүүрмэглэх үеийн зүүд маш бодитой байдаг бөгөөд сэрсэн ч удаан хугацаанд мартагддаггүй гэнэ. Энэ мэтчилэн хэдэн өдөр дарааллан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санаа
өөрчлөлтөнд ордог байна.

8. Бүх хүн зүүдэлдэг
Хөгшин залуу гэлтгүй амьд хүн бүр зүүдэлдэг. Хүүхдүүд бүх унтлагынхаа цагийн 50%, насанд хүрэгсэд 20%, ахимаг насныхан 15 %-ийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.

9. Зүүднийхээ 90 хувийг мартдаг
Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна. Дэлхийн алдарт аймшгийн зохиол болох "Frankenstein”-ны зохиолч Mary Shelley энэхүү зохиолоо зүүдэлсэн гэдэг. Тэрээр өөрийн зүүдийг сэрэнгүүтээ цаасан дээр буулгаснаар алдарт зохиол төржээ. Тийм болохоор та ч зүүдэлж сэрсэн даруйдаа өөрийн зүүдээ нэг цаасан дээр буулгаад үзээрэй.

10. Хараагүй хүн зүүдэндээ хардаг
Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүнчлэн сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдлэсэн үед л мэдрэгддэг гэнэ.

No comments:

Post a Comment