2010-11-25

Аз жаргалтай хүмүүсийн 16 нууц

Аз жаргалтай хүн бие биетэйгээ адилхан хэмээн Лев Николаевич Толстой хэлсэн байдаг. Тийнхүү тэд угаас ямар зан чанартай байдагт дүн шинжилгээ хийх хэрэгтэй биш үү? Ингэх нь биднийг ч аз жаргалтай болоход тусална.
1. Өнгөрснийг март. Өнгөрсөн үеийн хүнд дарамтыг мэдэрч байгаа цагт та аз жаргалтай болохгүй. Та алдаа гаргасан уу? Урьд нь танд эвгүй туршлага байсан уу? Эдгээр дуртгалыг санахаа боль, ийм дурсамж танд хөгжих боломж олгохгүй. Одоо үедээ л анхаарлаа төвлөрүүл.


2. Амьдралынхаа төлөө хариуцлага хүлээ. Аз жаргалтай болохын тулд юуны өмнө чөлөөтэй байх хэрэгтэй. Нөхцөл байдал хичнээн муу байгаагаас үл хамааран та чухамхүү хэрхэхээ өөрөө л ямагт сонгодог шүү дээ. Тэгээд ийм сонголт хийснийхээ хариуцлагыг та л хүлээнэ. Өөрийн бүтэлгүй явдалд өөр хэн нэгнийг бүү буруутга.

3. Харилцаагаа сайтар зохицуулж бай. Энэ нь танд аз жаргал авчирдаг яг тэр зүйл мөн. Бусдыг хайрлах нь гол чиглэл хэвээр байх ёстой.

4. Хүсэл сонирхолтой бай.
Энэ нь бидэнд бага зэргийн баяр хөөр авчирдаг. Тиймээс өөрийн хүсэл сонирхлын хүрээг байнга тэлж байх хэрэгтэй. Ингэснээр та өв тэгш байдалд хүрэх замаа тэлнэ. Биднийг хичнээн сонирхолтой зүйл хүрээлж байдгийг ч та төсөөлөхгүй.

5. Өөрийгөө бүтээ. Өөртөө зориулан өөрийн гэсэн зарчмуудыг тодорхойлж, түүнийхээ дагуу ажилла. Ингэснээр л та өөртөө ямагт үнэнч байх болно.

6. Амьдралдаа зорилго тавь. Аз жаргалтай болъё гэвэл танд амьдралын зорилго хэрэгтэй. Эс тэгвэл та хайнга, салан задгай хүн болно. Таны зорилго бол таны амьдралын ноён нуруу мөн.

7. Өөртөө байгаа зүйлийг үнэл. Хэрвээ та талархалтай байдаг бол аз жаргалтай байх нь хялбархан. Харамсалтай нь, танд байхгүй тэр зүйлийг олж харах гэх нь танд байгаа зүйлийг олж харахаас хавьгүй хэцүү. Бид нөхцөл байдлыг байх ёстой зүйл хэмээн хүлээн авч чаддаггүй. Эргэн тойрноо хар, танд аз жаргалтай байх шалтгаан байж болохгүй гэж үү?

8. Нааштайгаар сэтгэ. Аз жаргалтай хүмүүс ганц хором ч муу бодол боддоггүй. Нөхцөл байдал хичнээн муу байлаа ч гэсэн, тэд бүхнийг өөдрөгөөр хардаг.

9. Бүтээж туурви. Бүтээл туурвил нь эрч хүч өгч, таныг зөв чиглэлд татан оруулна. Юу гэвэл, та эргэн тойрондоо байгаа элдэв бүтэлгүй явдлыг анзаарахгүй.

10. Танд нэгэнт байгаа тэр зүйлээс эхэл. Аз жаргалтай хүн улам аз жаргалтай болохын тулд тодорхой цалин юм уу өндөр албан тушаалыг насан туршдаа хүлээдэггүй. Танд нэгэнт байгаа тэр зүйлдээ баярлаж болно. Тэнэг хүн аз жаргалыг уулын цаанаас, ухаантай хүн хөл дороосоо эрдэг (Жеймс Оппенгейм).

11. Өөрчлөгдөж бай. Байнга өсч, хөгжиж, сурч байгаа хүнд аз жаргал ирдэг. Өөрчлөгдөж, ямар нэг шинэ зүйлийг эрж хайж, амьдралаа шинэ түвшин рүү хандуул.

12. Авьяасаа ашигла. Нэгдүгээрт, та өөрийн авьяас билгийг нээж, хоёрдугаарт, үүнийгээ харуулах ёстой. Таны авьяас билгийг хөгжүүлэхэд туслах тийм цалинтай ажлыг олох нь аз жаргалд хүрэх хамгийн баараггүй зам мөн.

13. Аар саархан зүйлээс анхаарлаа бүү холдуул.
Аар саархан зүйл таны аз жаргалын байнгын дайсан мөн. Багаахан ан цав хөлөг онгоцыг живүүлдэгийг сана, энэ ан цав томорч, яваандаа жинхэнэ том цоорхой болдог шүү дээ.

14. Дэврүүн санаа бодлоо дарж бай. Дэврүүн бодол уул нь муу зүйл биш, гэхдээ энэ нь эрүүл санаа бодлоос хэтрэх ёсгүй. Эс тэгвэл та өөрийгөө ердөө л хэтрүүлэн үнэлдэг, бүтэлгүй, инээд хүргэсэн хүн болно.

15. Бусдыг аз жаргалтай болго. Ингэх нь аз жаргалтай болох хамгийн үр нөлөөтэй арга юм. Өөрийн аз жаргалд хүрэх замдаа хүмүүст сайн сайхан зүйл хийхийг бод, тэгвэл энэ нь аз жаргал мөн гэдгийг та олж мэднэ. Аз жаргал нь амин хувиа бодсон бодлоор дамжин хэзээ ч ирэхгүй, харин өөрийгөө бусдад зориулсан үйлдлээр л дамжин ирдэг юм.

16. Энэрэн өрөвд. Энэ бол өөрийгөө зориулах хамгийн дээд хэлбэр. Өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийн тухай илүүтэй бодож бай.

No comments:

Post a Comment