2010-11-26

Зүүдний тайлал Ш үсэг

Ш ҮСЭГ
Шавар шавхай – Санхүүгийн бэрхшээл учирна. 
Шавьж хорхой – Өвчин зовлон зүдгүүрийг илэрхийлнэ.
Шагнал
Шагнал – Танил талаасаа дэмжлэг авсны хүчинд та аз завшаантай учирна. 
Шагналаа бусдад өгч байна - Аз түр зуурын шинжтэй байна. 
Шалгалт өгөх
Хэдийгээр сургуулийн амьдрал дууссан ч та зүүдэндээ тэнд эргэн очихыг үгүйсгэхгүй.  

Шалгалтын асуултанд хариулж чадахгүй байвал - Өөртөө итгэх итгэл дутагдаж байна. Түүнээс гадна та бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас, хангалттай сайн биш байх  вий гэдгээс айж байна. 

Шар айраг ууж - Муудалцах болно.
Шат 
Шатнаас унаж байна - Худалдаа наймаа эрхлэгсдийн ажил алба бүтэмж муутай байхын илрэл. 
Шатаар дээш гарч байна - Зорилгодоо хүрнэ, амжилт олно. 
Шатар
Тоглож байна - Ажил хэрэг зогсонги байдалд орно, өрсөлдөгчид бэрхшээл учруулна, бие өвдөнө. 
Шарх яр – Шившиг, нэр хүндээ алдах. 
Шархтаж зvvдлэх - Олны дундаас тодрох, албан тушаал дэвших.
Шатаах 
Цаас шатааж байна - Таагүй мэдээ хүлээн авна. 
Харж байвал - Дайсантайгаа нүүр тулахыг хэлж байна. 
Шарвин
Идэж байвал - Бусдад гүтгүүлнэ. 
Шарвин идэхээс татгалзвал - Учрах гэж буй таагүй явдлаас зайлсхийж чадна.
Шидтэн
Шидтэнг зүүдлэх нь - Таны ажил хэрэг тань бүтэмжтэй, аз завшаан тохиож, эд хөрөнгөтэй болно. 
Шидэх
Чулуу шидэж байна - Хэн нэгнийг сэргийлэн хамгаалах хэрэгтэй болно. 
Тань руу довтолсон хүн руу чулуу шидэж байвал - Шударга, хянуур байсны үрээр муу юмнаас зайлсхийж чадна. 
Шийгуа – Таагүй явдал, эсвэл жирэмслэнэ. 
Шилэн сав
Хоосон - Ядуурна. 
Ямар нэгэн юмаар дүүргэсэн байвал - Амжилтанд хүрнэ. 
Шинэ хувцас - Бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ.
Шийтгэл 
Хүлээж байна  - Та хүлээсэн үүрэгтээ дургүй байгаа тул хийхгүй байна. 
Шоргоолж
Шоргоолж – Хүнийг өдрийн турш жижиг сажиг таагүй явдлууд дагадаг. 
Үүрэн дээрээ бужигнаж буй - Чимхлүүр хэцүү ажил. 
Шоргоолж барьж байна - Нэр хүндийг олно. 
Шүдэнз – Бэрхшээл, элдэв асуудал ундарна. 
Шүүр – Мөнгөнд үрэлгэн болно. 
Шүд
Ихэвчлэн бидний ойр дотны хүмүүс, сайн найз нөхөдтэй холбоотой байдаг.
Ямар нэгэн согогтой, буруу хэлбэрийн шүд - Хамгийн аймшигтай зүүд юм. Ийм зүүд зүүдэлсэн хүнд олон тооны гай зовлон ирэх аюултай. Энэ нь ядуурал, төлөвлөгөө, итгэл найдвар нуран унах, өвчин эмгэг ирэх, тэр бүү хэл өнөөг хүртэл эрүүл байсан хүний мэдрэлийн хүнд ядаргаанд орох зэрэг болно.
Шүд муудаад та өөрөө сугалж авч байвал - Таныг өлсгөлөн, үхэл хүлээж байна  Ийм зүүд нь таны асар их хүчин чармайлт, зардал чирэгдэл гаргаж байгаа ажлынхаа үр дүнд сэтгэл дундуур байдгийг харуулж буй хэрэг.
Эрүүл, тэгш, сайхан шүд зүүдлэвэл - Амьдрал сайжирч, эрүүл саруул байцгаана. 
Шүд уналаа буюу шүдээ авахуулж байна - Үхэл хагацал тохионо. Маш их хүчин чармайлтаар давах болно.
Өөрөө шүдгүй болжээ - Таны ажил албанд саад учирна, өвчин төлөвлөгөөг тань нураахаас сэргийл.
Шош – Ашиг орлого өснө. Бие эрүүл энх байна. Азтай учрал тохионо.
Шоколад – Та өөрөөсөө хамаарах хүмүүсийг хэрэгцээтэй бүхий л зүйлээр нь хангаж чадна.
Шөнө – Харанхуй шөнө зүүдлэвэл таны ажил төрөлд томоохон сорил тулгарна.
Шувуу
Торонд хоригдсон шувуу  - Та гайхам их эд баялгийн эзэн болно.
Тор дүүрэн шувуу - Маш их хөрөнгөтэй, өнөр өтгөн айл болохын тэмдэг. 
Шулам – Мөнгө санхүүгийн тал дээр хохирол амсч болзошгүй.
Шуудуу 
Шуудуунд унаж байна - Ажил бүтэлгүйтнэ, хувийн амьдралд бэрхшээл тохиолдоно. 
Шумуул 
Шумуул – Та зальтай, аюултай дайснуудын дайралтанд гуйвахгүйг хичээж байгаа ч хохирч болзошгүй байна. 
Шумуул алж байна - Та эцсийн эцэст бэрхшээлийг давж, хөрөнгө чинээтэй болно.

No comments:

Post a Comment