2010-11-26

Жаахан инээх үү? ХЭ ХЭ ХО ХО ХИ ХА

Чи тэнэг vv, би тэнэг vv?
Нэг компаний захирал ажилтандаа уурлаад заамдан: 
-Чи тэнэг vv, би тэнэг vv? гэж асуужээ. Тэгсэн нөгөөх нь өөдөөс нь: 
-Тань шиг туршлагатай, алсын хараатай хvн яалаа гэж тэнэг хvнийг ажилд авах вэ дээ?


Залилан гэж юу вэ?
Хуулийн сургуулийн шалгалт явж байна.
- Залилан гэж юу вэ?
- Багш аа, та намайг шалгалтанд унагаавал тэр л залилан болно доо.
- Яахаараа тэр вэ?
- Эрүүгийн хуулинд хэн нэгэн этгээд нь нөгөө нэг этгээдийнхээ ямарваа нэг зүйлийн талаар мэдлэггүйг нь далимдуулж хохирол учруулах үйлдлийг залилан гэнэ гэж заасан байдаг шүү дээ. 

Тэгвэл хонь ид
Бурхан хүн амьтанд хоолыг нь хувиарлаж байна гэнээ.
Морь ортол бурхан:
-Өвс ид.
Морь за гэж гэнэ. Араас нь үхэр оров.
-Өвс ид.
-За. Араас нь хонь оров.
-Өвс ид.
-За. Араас нь хүн орох гэж байтал хонь:
- Наадах чинь чамайг өвс ид гэнэ тэгэхээр нь үгүй гэж хэлээрэй гэж гэнээ.
Хүн ортол бурхан:
- Өвс ид гэж байна гэнэ. Тэгэхээр нь үгүй гэтэл бурхан:
- Тэгвэл хонь ид гэжээ.




ПЭР хийгээд л алга болчихлоо шдээ
Дэндүү удаан нэг залууд ерөөсөө ажил олдохгүй байж. Тэгсэн амьтны хүрээлэнд яст мэлхий хариуцагчаар ажилд орохоор болов. Нөгөө эр яст мэлхийнүүдээ хооллох гээд торны хаалгыг онгойлготол нөгөөдүүл нь бүгд тараад явжээ. Захирал нь ирээд:
- Яст мэлхийнүүд хаачсан бэ?
- Тэд нар чинь хаалга онгойлготол ПЭР хийгээд л алга болчихлоо шдээ.



Явган л явахаас
Хэрээ бааранд ороод шаал согтуу гарч ирээд нисэх гэсэн нисч чаддаггүй тэгснээ:
- Түй чорт явган л явахаас гээд нуруугаа үүрээд алхжээ.


Жил болгоны
- Охин минь чиний төрсөн өдөр хэзээ билээ?
- 5 сарын 5-нд
- Хэдэн оны ?
- Жил болгоны.


Тэр хадамгүй байсан
Энэ дэлхий дээр ямар залуу хамгийн аз жаргалтай байсан бэ?
- Адам, тэр хадамгүй байсан. 



Задлан биш байсийм уу?
Согтуу эмч мэс заслын өрөөнөөс гарч ирэв.
- За эмчээ, мэс засал амжилттай юу?
- Юун мэс засал? Задлан биш байсийм уу? 



Бүдрээ л уначихаас
Үнэг чононоос зугтаж явснаа бодож гэнэ.
За байз зугтаад байхаар онгон гээд бодчихно, зогсчихвол янхан гээд бодчихно, за за бүдрээ л уначихаас гэжээ.


Бөгс юм болов уу?
Өмхий хүрэн, туулай 2 гүйж яваад мөргөлджээ. Гэтэл хоёулаа ой ухаанаа алдаад өмхий хүрэн туулайгаас:
- Би хэн бэ?
Туулай:
- Мэдэхгүй.
Өмхий хүрэн:
- Тэгвэл чи дүрсэл дээ?
Туулай:
- Чи дундуураа хар зураастай, өмхий үнэртэй юм байна гэжээ.
Өмхий хүрэн бодож байснаа:
- Тэгвэл би Бөгс юм болов уу?



УС УС
Аагим халуун элсэн цөлд нэг залуу хатаж үхдэгийн даваан дээр нэг лонх олоод:
- УС УС гэж шивнэтэл нөгөө лонхон дотроос нь бэрд гарч ирснээ:
- Аль хаана байна УС УС гэж ээ.




Нэг чиxээр ороод нөгөө чиxээр гарч байна
Багш:
- Xvv минь чи яагаад чиxээ xөвөнгөөр бөглөчиxөө вэ? Өвдөө юу?
Сурагч:
- Yгvй ээ багш аа, өчигдөр та надад миний xэлсэн vг чиний нэг чиxээр ороод нөгөө чиxээр гарч байна гэxээр чинь нь л зогсооx гэсэн юм.

Эхнэр ДОХ дусчихжээ
Найзууд сайхан наргиж байна. Тэгтэл нь нэг нь уйтгарлан сууна.
- Чи яагаа вэ? Юундаа гуниад байгаа юм бэ? сэтгэлээрээ сайхан бай л даа гэхэд нь
- Найзуудаа миний эхнэр ДОХ дусчихжээ…
…За за, тоглосон юм аа. Ингэхэд та нар яагаад бvгд улайгаад хачин болчихов оо. Гоё бай л даа гэв.


Май май май
Нэгэн харамч эр, урилгагүй зочинд хоол аягалж байна гэнэ.
- Танд мөөг хийх үү?
- За бараг хэрэггүй дээ, би ч хоолонд мөөг хийж идэхээсээ илүү түүж идэх л дуртай.
Харамч эр:
- Май май май ... гээд шалан дээгүүр мөөгий нь тараагаад хаячихав. 



Замаа хараач
Нэг бүргэд нисч байсан чинь далавчин дээр нь болжмор ирээд сууж гэнэ.
Бүргэд далавчаа сэгсэрч унагаах гэснээ хөөрхий болжморыг хараад өрөвдөөд за яахав сууж л байг гээд орхижээ.
Хэсэг хугацааны дараа бүргэд нөгөөдөх маань яаж байгаа бол гээд хартал болжмор өөдөөс нь:
- Үхсэнээ хараав замаа хараач гэж томорчээ.



Жаран хөлт юм уу?
Нэгэн эр зам дээр машинд дайруулав. Жолоочоос хөлөө дайруулсны төлөө 1 сая рубль нэхэв.
Гэтэл жолооч ихэд уурлан:
- Би ямар саятан юмуу ? гэхэд
Хохирогч:
- Тэгвэл би ямар жаран хөлт юм уу?

No comments:

Post a Comment