2010-11-03

Зурагнаас ургасан сэтгэлийн илрэл


Намуухан орчинд чамд тансаглал нэмье
Намайг чи магтаач би урамшая
Гялалзан гялтганаж нүд цавчуулахгүй ээ
Ганцхан л өнгө нэмж хайр бэлэглэе




Уусан бид улаан сарнайнд оршлоо
Учрал бүхэн минь дэлбээнд шингэлээ
Улаахан дарс шиг амтат ертөнцөд
Учран золгохоор чи бидэн мэндэлжээ.

Өнгө нь хайрын билэгдэл
Үнэр нь сэтгэлийн илрэл
Хайрлах нь чиний, миний заяа
Хээнцэглэн дэлбээлэх нь хайрын туяа.

Дарс шиг амьдралын дээж нь гэж хүртэе
Дурлал хайрын амь нь гэж нандигнан дээдлэе
Харц харцандаа ичингүйрэн байж ширтэлцье
Харин дараа сэтгэлийнхээ чандыг уудлан байж ярилцья

Зүрхэнд чинь миний сэтгэл оршсон бол
Зүгээр ээ аль хэдийн би уучилчихсан байгаа
Амжиж хэлэх үгэнд чинь согтоод
Алс тэртээ рүү биш зөвхөн чамд дээр харц минь тогтчихлоо


Цэгээхэн тагтаа шиг энхийн хүслэн
Цэвэр сэтгэлийн охь ундарга
Аз жаргалын билэг тэмдэг
Анхилам цэцэгсийн нэг билээ.

Тайван амгалан оршин тогтноход
Тэнгэрлэг бүхний чимэг нь болж
Таныг, чамайг бардам байлгах
Тавиланг надад оноосонд баярлаж байна.

Дээд хүмүүнтэй зэрэгцэн алхах нь
Дэндүү сайхан жаргалын хэсэг бал

No comments:

Post a Comment