2010-11-28

Тоомойн Очирхүү
Урам хайрла

Хүмүүс ээ Бие биендээн урам хайрла
Хүсэл бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла

Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болно оо, хичээ гэж урам хайрла
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвүүнд
Аавын хүү том болж гэж шан хайрла

Амьдралд нэг эндээд гэмшиж байгаа хүнд
Ахиад алдахгүй ээ, гэнэдэж гэж ухаан хайрла
Өдий жил ч хол байна даа гэж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла

Өндөр нас ч дарлаа даа гэж гунисхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна гэж урам хайрла
Хүмүүс ээ Бие биендээн урам хайрла
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэлээ хайрла аа.

No comments:

Post a Comment