2010-11-28

Надаас хол бай

Ёоо мөнгө мөнгө гэж бахирсан улсуудыг бодохоор дургүй хүрчихлээ, нүднээс минь далд ороосой, яршигтай юм. Мөрөөрөө л мөнгө гэж орилохгүй, харахаас ч харьцахаас ч халширмаар ийм л хүмүүсээс хол амьдрахсан. Юу ч үзээгүй юм шиг, мөнгөнд нүд ухаанаа алдах шахан дарамтлагсадаас ангид байхсан. Хүсэл, сонирхол, сэтгэл нь хаана гээгдчихсий гэмээр, хүйтэн царайнаас нь жихүүдэс үнэртэн хамаг тав тух алдагдуулчих юм. Над мөнгө хэрэгтэй ч гэсэн аз жаргалаа түүгээр солихгүй ээ, мөрөөрөө өөрийгөө л худалд, харин надаас хол бай. Баян биш ч гэсэн одоохондоо би жаргалтай байна.

No comments:

Post a Comment