Хаалга тогшлоо, онгойдоггүй
Хуруугаан чилтэл цохилоо
Сая л нэг үүд нээгдлээ
Гэрэл гэгээ цацрахдаан эгшиглэвч
Ганцхан тэнд хүсэл тэмүүлэл ноёлж байлаа
Зүүд нойронд автсан мөрөөдөл
Зөнгөөрөө л өгүүлэн баясгаж байх юм.
Авъяас билгийн дээд жаахан чилээрхээд
Аажим аажмаар хумигдана
Ерөөсөө энэ ертөнцөд өгүүлж байсан шиг
Ямар нэг зүйлийн үр дүн гарсан болов уу?
Хаана байгаа юм бол тэр
Гомдолд автан уйтгарламаар санагдавч
Гарцаагүй үүний эхлэл нь би шүү дээ
Тэгээд хэнд гомдоллох гэж
Өөртөө юу?
No comments:
Post a Comment