Хувилгаан эрдэнэ /александрит/
Гүн өнгөтэй, 3 каратаас дээш жинтэй бол 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуунд тооцогдоно. Байгалийн гэрэлд тод ногоон өнгөтэй харагддаг бол цахилгаан гэрэлд чернилэн ягаан өнгөтэй болдог. Энэ хоёрдмол өнгө нь хүний цусны хоёрдмол шинжтэй/ артерийн ба венийн/ шидтэй юм шиг зохицдог гэж үздэг. Учир нь хувилгаан эрдэнэ цус төлжилтийг зохицуулах, цусыг цэвэршүүлэх зэрэг нөлөөтэй ажээ.
Энэ эрдэнийн чулууг байнга зүүх хэрэггүй, хэр баргийн хүнд “хүнддэнэ”, тэгээд ч хувилгаан эрдэнэ муу зүйлийг татаж байдаг дутагдалтай гэнэ. Харин, хэрэв та энэ эрдэнийг 5 жил “амжилттай зүүчихээд” байгаа бол айх зүйлгүй: одоо л таны чулуу танд сайн сайхныг авчирч, амьдралын бэрхшээлийг туулахад тань түшч тулж байх болно гэж мэд.
Хувилгаан эрдэнийг бөгжинд шигтгэж зүүвэл цус нөжрөлтийг дээшлүүлж, элдэв шарх сорив хурдан эдгэдэг. Цусаа цэвэрлэх, ялангуяа судасны хананд наалдсан өөх тосон бөмбөлгийг арилгая гэвэл хувилгаан эрдэнийг шигтгэсэн бугуйвч зүүх хэрэгтэй гэнэ. 1834 оны 4 сарын 17 нд Оросын хаан Александрын насанд хүрсэн өдөр анх нээсэн учраас энэ эрдэнийг александрит гэж нэрлэсэн түүхтэй.
Маргад эрдэнэ /изумруд/
1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу. Цэвэр тунгалаг ногоон өнгөтэй. Буд гаригын энергийг өөртөө шингээсэн байдаг. Балар эртний үеэс л анагаах увидастай чулуунд тооцогдож байв.Эзэн нь муу санаа агуулж явдаг бол энэ чулуунд цав суудаг бөгөөд эзэн нь үүнийхээ төлөө аль муугаа үзэж шийтгүүлдэг аж. Харин сайхан сэтгэлтэй хүнийг маргад эрдэнэ нь ивээлдээ авдаг гэнэ. Маргад эрдэнийг үе үе ширтэж байвааснүдний хараа сайжрахаас гадна нүдэнд хурсан “үүл” ч арилдаг байна. Хэрэв маргад эрдэнийг зүүлт хэлбэрээр байнга зүүж байвал зүүд нойр ариусч, тайван унтдаг болно. Татаж унадаг эпилепси өвчтэй хүн бөгжинд шигтгэж зүүвэл, өвчин нь бүрэн эдгэрч, маргад эрдэнэ нь өөрөө бут үсэрч хагардаг гэнэ. Энэ гайхамшигтай чулууг сэтгэлээр унамтгай хүмүүс, байнга хий хоосон айж түгшиж байдаг хүмүүс, гэнэт уурлаж бухимддаг гэх мэтийн сэтгэл санааны өөрчлөлттэй хүмүүс зүүж байх хэрэгтэй. Маргад эрдэнийг өв залгамжлан эдэлж хэрэглэж байвал түүний сайн нөлөө улам үржиж байдаг юм байна.
No comments:
Post a Comment