“Хөгжмийн тэгш эрхт олон төрөл дундаас Их симфони ганцаараа оргил мэт бөгөөд энэ төрөл ер бусын гүнзгий утга агуулах тул хөгжмийн урлагийн манлай больюу”. Д.Шостакович
Симфони хөгжмийн туурвил - Өргөн сүрлэг том симфониос бага хэлбэрийн аяз хүртэлх бүх төрлийг хамаарна. Нэг үгээр хэлбэл симфони найрал хөгжимд зориулж бичсэн аливаа зохиол хамаарна.
Симфони - Эртний грек хэлний энэ үг “нийцэл”, “дуурьсал” гэсэн утгатай. Эрт цагт Грекчүүд хөгжмийн эгшгүүдийн тааламжтайхан нийцэл юмуу эсвэл хоолой нийлүүлэн дуулахыг энэ үгээр төлөөлүүлдэг байв. Түүнээс хожим найрал хөгжмийг ингэж нэрлэдэг болжээ.
Харин сүүлдээ дуулаачийн том хэлбэрийн зохиол дахь дан хөгжмийн хэсгийг юмуу бүжгийн хөгжмийн оршил хэсгийг симфони гэх болсон байна. Эцэст нь 18-р зууны эхээр Италид дуурийн удиртгал хөгжмийг энэ нэрээр туйлбартай нэрлэх болов.
Ийнхүү эдгээр зохиол өнөөгийн симфонийн өвөг болж үлдсэн аж. Дуурийн тэр удиртгал зохиол уг дуурийн агуулгыг аль нэг талаар илэрхийлсэн, дүрслэл байдал ондоо найрал хөгжмийн 3 хэсэг аяз байв.
1-р нь баатарлаг үйл явдлыг өгүүлсэн баяр жавхлантай түргэн хэсэг
2-р нь дуурийн баатрын сэтгэлийн хөдлөлийг илэрхийлсэн уянгын удаан хэсэг
3-р нь бүжгийн хурдан гялалзуур ая байжээ. Аль ч дуурьт баатарлаг юмуу, уянгын үйл явдал, бүжиг наадмын цоглог үзэгдэл гарах тул ийм гурван янзаар ямар ч дуурийг нээж болох байлаа. Гэхдээ энэ мэт удиртгал нь яв цав өгүүлэмжээс хол нилээд ерөнхий байдалтай байсан тул ийм зохиолыг дууриас нь салгаж бие даалган хөгжимдөх болсон юм. Түүнчлэн концертонд зориулсан ийм зохиолыг хөгжмийн зохиолчид олноор бичиж байв. Ийм зохиолыг дуурийнхаас ялгахын тулд цөөхүүл симфони гэж нэрлэх болсон аж. Тэр үед дан хөгжмийн цуврал зохиол ч гарсаар байсан ба ялангуяа бүжгийн чуулбаруудад их анхаардаг байжээ. Гэхдээ цөөхүүл симфони, бүжгийн чуулбарын аль нь ч симфони хэмээх шинэ төрлийн хэмжээнд дөхөж очихгүй байв.

18-р зууны 2-р хагаст шинэ төрөл болох симфонийг үндэслэгч нь Австрийн хөгжмийн зохиолч Иозеф Гайдн симфонийг 4 ангитай, төгс сонгодог бүтэцтэй болгож тэдгээр ангийн тодорхой байрлал нэгдлийг бий болгосон юм. Симфонийн энэхүү сонгодог хэлбэр бүтэц өнөөдрийг хүрэхдээ бараг өөрчлөлт орсонгүй.
Симфонийн 1-р анги бусдыгаа бодвол илүү хөдөлгөөнтэй, идэвхитэй байхаар боджээ. Энэ анги байгалийн аливаа үзэгдлийг түүний үргэлжийн хөдөлгөөн, хөгжил, зөрчил дунд дүрслэх зохиомжийн төгс хэлбэр юм.
2-р анги уянгын төв юм. Энэ үхэл, хувь заяа, хайр сэтгэл, эсвэл байгалийн тухай гүн бодол, санаашрал”, зохиолын баатрын сэтгэхүйн илрэл гэж ойлгож болно.
3-р анги хүний хөгжил, баясал, бүжиг наадам зэрэг хүний амьдралын ахуй талыг түлхүү харуулна.
4-р анги өмнөх ангиудад өгүүлснийг бүхэлд нь нэгтгэн цэгнэсэн дүгнэлт болно. Энэхүү дүгнэлт хүн болон түүний оюун ухааны хүчинд итгэх гүн итгэл, бадрангуй үзэл санаагаар бялхаж байдаг. Энэ ангийн хөгжим өрнөл эрчимтэй, туйлбартай онцгой тэмүүлэлтэй бөгөөд үй олон хүний баяр жавхлан, үйл хөдөлгөөнийг дүрслэх мэт төгөлдөр дуурьсалтай байдаг. Энэ шинэ хэлбэрийг сонатын буюу сонатын аллегро гэж нэрлэсээр ирсэн бөгөөд “хөгжмийн хамгийн төгс боловсорсон хэлбэр” (Танеев) бол энэ юм. Сонатын хэлбэрийн онцлог бол эсрэг тэсрэг харшуулан тавихаас гадна тэдгээр нь харилцан үйлчилдэгт байгаа юм.

Гайдны нутгийн суут хүн В.А.Моцартын симфониуд оюун ухааны эрхэм дээд зохицолтой яруу тансгаараа нэн өвөрмөц байдаг. Үүний зэрэгцээ эрэлхэг цогтой дүр, баатарлаг эрмэлзэл, сэтгэхүйн их догдлолыг симфонид анх бий болгож эхлэснээрээ онцлог байв. Түүний симфониуд дотоод цогцолбор, ер бусын шуугиур, шуурхай өрнөлтэй нь онцлог бөгөөд үүний тод жишээнд соль минорын симфоний цог дөлтэй дүр уянгалаг өргөн дуулал, хожим романтик симфоний угтал бий болсон билээ.
Венийн сонгодог хөгжмийн гуравдагч их хүн Л.В.Бетховений уран бүтээл симфони зохиолд үзэгдээгүй алхам хийсэн юм. Түүний ачаар симфони хөгжим дуурь, роман, жүжиг зэрэг асар өргөн хүрээ, гүн утгатай урлагийн зиндаанд дэвшиж ер бусын сүрлэг бадрангуй шинжийг олов. Бетховен симфонийг Францын хувьсгалын үзэл санаагаар жигүүрлэсэн иргэнлиг дээд агуулга, гүн ухааны сэтгэхүйгээр бялхмал урлал болгож шинэчилсэн билээ. Бетховен “Баатарлаг” хэмээх симфоний зөвхөн нэг анги (аллегро) Моцартын бүхэл бүтэн симфониос хоёр дахин их байгааг үзэхэд ч ямар өргөн хүрээтэй болсоныг илтгэнэ. Бетховений хөгжим зөрчил, их тулалдааны нүргээн, гал цогтой уриа дуудлага, маршийн дайчин алхаагаар амилж байв. Тэрээр симфонийн 3-р ангийг бүрдүүлдэг язгууртны дэгжин бүжгийн аялгуу (менуэт)-г симфониос халж товч тодорхой утгатай цоглог (скерцо) ангиар сольсон нь ч энэ төрөлд шинэчлэл болсон билээ. Ийнхүү Бетховений буй болгосон шинэ маягийн хөгжмийг түүхэнд баатарлаг өрнүүн симфони гэж бахархан нэрлэх болсон юм.
Франц Шуберт (1797-1828) Бетховений адилаар Вена хотноо амьдарч бүтээж байлаа. Шубертийн зохиолыг Бетховений гүн ухааны роман мэт зохиолтой харьцуулахад уянгат шүлэглэлээр бичсэн өдрийн тэмдэглэл шиг аж. Энэ бол шинэ цаг үе ирсэний нөлөө, урьд өмнө танигдаагүй байсан, хүний сэтгэлийн нууцыг нээж дотоод ертөнцөд нэвтрэх үзлээр жигүүрлэсэн романтизмийн үр нөлөө байв. Шуберт, Мендельсон, Шуман нарын симфони яагаад уянгаар бялхам байсны учир энэ юм. Тэдний симфонид уянгат дууны маягийн хөг онцгой ач холбогодолтой байв.
Хүн орчин хоёрын зөрчил, үнэн байдал хүслэн мөрөөдөл хоёрын хоорондын хязгааргүй заагийг дүрслэх дуртай хөгжмийн романтикуудын энэ арга сонатын хэлбэрт зохиолд ихээхэн өөрчлөлт оруулж гол сэдэв туслах сэдэв хоёрын байдалд эрс тэс шинж бий болов. Гол сэдвийг амьдрал тэмцлийг дүрслэхэд зориулж нөгөө уянгалаг туслах сэдвээр даллан дуудавч үл хүрч болох ариун сайхан орь хүслийг илэрхийлэхэд зориулж байв. Романтик симфонийн дүрслэл нарийсч гүн гүнзгий хүүрнэлт маяг хүчтэй болсон байна. Тиймээс энэ үед хөтөлбөрт симфонийн зохиол онцгой байр эзлэх болсон билээ.
Нөгөөтэйгүүр энэ хөтөлбөр хөгжмийн хэлбэрийг шинэчилж уг зохиолын анги хэсгүүдийн цул байдлыг бататгаж аялгууны нэгдмэл чанар ч бэхжсэн байна. Түүгээр барахгүй дуурьт байдагчлан тодорхой дүр, үйл явдал, тодорхой ойлголт төрүүлэх гол аялгуу нэвт гарах сэдвийг хөтөлбөрт симфонид бий болгосон билээ.
Романтик хөтөлбөрт зохиолын ууган нь Гектор Берлиозийн (1803-1869) “Уран зөгнөлийн симфони” болов. Берлиоз энэ зохиолоо 1830 онд бичсэн бөгөөд удалгүй бас ийм зохиол гурвыг бичжээ. “Фауст”, “Данте” хэмээх хөтөлбөрт симфони бичсэн Ференц Лист (1811-1886)-ийн үзлээр бол “хөгжмийн аливаа гайхамшигт туурвил утга уран зохиолын гайхамшгуудтай улам бүр ойртон шүтэлцсэнээс гарах ёстой” ажээ. Гэтэл хөтөлбөрт хөгжмийн зохиол асар түргэн хөгжсөн явдал уламжлалт симфонийн хувь заяаг эргэлзээнд оруулсан юм.
Энэ мэт хөтөлбөрийн хойноос хөөцөлдөгчдийг немцийн хөгжмийн зохиолч И.Брамс (1833-1897) няцаасан юм. Тэрээр сонгодог симфонийн уламжлалыг романтик симфонийн уянгалаг дэвшилтэй сайхан холбож чадсан юм. Тэр замаар ре минорын онгод сайхан симфони бичсэн Сэзар Франк (1822-1890) явав. Энэ бүхий зарчмын амьдрах чадалтайг австрийн хөгжмийн зохиолч Антон Брукнер (1824-1896) батлав. Түүний аливаа хөтөлбөргүй боловч гүн утгатай сүрлэг 9 симфони үүнийг харуулав. Симфони цувралын зарчмыг өвөрмөц олон талтайгаар шийдвэрэсэн австрийн Густав Малер (1860-1911)-ийн утга агуулга хүрээ царааны аль ч талаар илүү сүрлэг нүсэр симфониуд дээрхийг баталсан байдаг. Түүний 10 симфонид 2,4,5, түүгээр ч барахгүй 6 ангитай бүтээл байх бөгөөд найрал дуу оролцсон симфони ч бий.
Олон оронд симфонизмийн арга чиглэл төрж бойжсон явдал түүний хөгжилд олон талаар нөлөөлсөн юм. Давтагдашгүй өвөрмөц хэлбэртэй симфониудыг чехийн А.Дворжак (1841-1904), Финландийн Ян Сибелиус (1865-1957) нар бүтээжээ.
Асар онцгой байдал, баялаг өв уламжлалаараа оросын симфонийн урлаг гайхамшигтай юм. П.И.Чайковскийн (1840-1893) хүний тухай оргилуун симфониуд соёлын түүхнээ онцгой үзэгдэл болов. Түүний симфонид Бетховений туурвилын зөрчил өрнөл, нийтлэг шинж орос сэтгэхүй, романтик оргилуун шинжтэй хосолсон байлаа. Чайковскийн уянга өрнөлийн уламжлал С.И.Танеев (1856-1915), В.С.Калинников (1866-1900), А.Н.Скрябин (1873-1915), С.В.Рахманинов (1873-1943) нарын бүтээлд өвөрмөц байдлаар өргөжин хөгжсөн байна. Оросын туульс баатарлагийн симфонийг А.П.Бородин (1833-1887) үүсгэн хөгжүүлсэн бол уянга туульсын чиглэлийг А.К.Глазунов (1865-1936) буй болгожээ.
Гүнзгий үзэл агуулга, ач холбогдолтой том хэлбэрийн зохиолд модернизм заналхийлж байсан түгшүүртэй 2-р зууны үед өрнөдийн симфони мөн бусад том төрлүүд болох роман, жүжиг, дуурь ч нэн тавгүй байдалд ороод байсан үе юм. Энэ үед Пауль Хиндемит (1895-1963), Артур Онеггер (1892-1955) нар симфонио бүтээж байв. Тэдний зохиолын хүнлиг агуулга, өргөн хүрээ, тодорхой хэлбэр сонгодог симфонизмийн шилдэг уламжлалтай нягт шүтэлцээтэй байлаа. Орчин үеийн симфонийн нэгэн чухал ололт зөвлөлтийн хөгжимтэй холбоотой. Хувьсгалт Орос оронд баатарлаг симфонизмийг төрүүлж шинэ эриний түүх болсон симфониуд гарсан билээ. Эдгээрээс Д.Шостаковичийн “Ленинградын” буюу 7-р, “1905 он” хэмээх 11-р, “1917 он” хэмээх 12-р симфони, А.Хачатуряны 2-р симфони зэргийг дурдаж болно. Уянга өрнөлийн симфони ч онцлог замаар хөгжиж Н.Маяковский, Д.Шостакович, Д.Кабалевский, Т.Хренников тэр хэвшмэл төрлийг өргөтгөж иргэнлиг дуурьсал болгосон байна.
No comments:
Post a Comment