2011-03-03

Үнэт чулуу №02

sapfir
Индраанил /сапфир/ 
1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу. Тунгалаг, хөх ягаанаас индиго-хөх хүртэл өнгөтэй байж болно. Эртний Ромд түүнийг ариун чулуунд тооцдог байжээ. Өндөр сурвалжит бурхантай харьцдаг хүмүүс л индраанилыг зүүх эрхийг эдэлдэг байв. Энэ үнэт чулуу гэр бүлийн ариун сайхныг билэгддэг учраас гэрлэж байгаа хосуудад индраанил дээд зэргийн бэлэг болно. Эзнээ элдэв хараалаас хамгаалж байдаг. Дунд чихний архаг үрэвсэлтэй хүмүүс, мөн вестибулярын аппаратын /тэнцвэр нь алдагдсан/ өвчтэй хүмүүс индраанилыг зүүвэл ихээхэн тустай ажээ. Мөн эрт дээр үеээс далайчид индраанилыг шүтэж, усан онгоц сүйрэх аюулаас авардаг гэж үздэг байлаа. 

akvamarin
Усан биндэрьяа /аквамарин/ 
Маргад эрдэнийг орлодог үнэт чулуу учраас түүний адил Буд гаригийг төлөөлдөг. Иймээс ухаан муутай хүнд ухаан нэмнэ, боловсролоо дээшлүүлэхэд тусална, аз жаргалыг танд бэлэглэнэ. Үүнээс гадна усан биндэрья Сугар гаригийн эрч хүчийг агуулсан байдаг тул гэр бүл болсон хосуудийг ивээж, тэдний хайр сэтгэлийг улам бадрааж өгдөг гэнэ. Энэ чулууг мөнгөнд шигтгэж чигчий хуруундаа зүүх ёстой юм байна. 

rubin
Бадмаараг /рубин/
1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу, час улаанаас хүрэн улаан хүртэл өнгөтэй байдаг. Дорно зүгийн улсууд түүнийг доржпалам эрдэнээс илүүд үнэлдэг байжээ. Эртний Энэтхэг улсад бадмаараг эрдэнийг хамгийн ариунд тооцож, эрдэнийн чулуудын хаан гэж үздэг байв. Бадмаарагтай холбоотой олон сайхан домог байдгийг та сонссон бизээ. Энэ эрдэнийн чулууг эрт дээр үеээс эмчилгээнд хэрэглэсээр ирсэн билээ. Сэтгэлээр унагсадыг сэргээдэг, цус шүүрсэн шархыг түргэн эдгээдэг, хүч тамир оруулдаг гээд түүний увидас гайхамшигтай. Даралт багатай хүмүүс нар жаргах үед усан үзмийн улаан дарсанд бадмаараг хийж 3 минут байлгаад ууж байвал маш сайн байдаг. Хэрэв бадмааргийг зүүлт хэлбэрээр зүүвэл эпилепси болон мэдрэлийн ядаргаанд орж нүд ам нь татдаг болсон хүнд тусаа өгнө. Харин сэтгэлийн хөөрөл ихтэй болоод ямар нэгэн цусны өвчтэй, мөн даралт ихтэй хүмүүст бадмаараг эрдэнэ зүүж огт болохгүй юм байна.

No comments:

Post a Comment