2011-03-03

Үнэт чулууны тухай

Эрдэмтэд чулууны “амьдралыг” сайтар судалсны эцэст чулуунд амьдралын зарим нэг хэлбэр байгааг тогтоогоод байгаа юм. Жишээ нь чулуу амьсгалдаг, амьсгал авалтын хугацаа нь хэдэн жилээр үргэлжилдэг гэнэ. Мөн ургаж томордог, томорсон чулуунаас жижиг бөөрөнхий хэсэг тасарч хуваагдах байдлаар үрждэг байна. Эмийн ургамлыг үндэснээс нь тасалж хатаасны дараа анагаах чадвар нь хэдэн жил л хадгалагддаг бол, чулуу, үндэснээсээ тасарсны дараа анагаах чадвараа хэдэн зуун жилээр хадгалдаг ажээ. 
 
Үнэт чулуу хүний энергийн урсгалд нөлөөлснөөр мэдрэлийн систем болон уураг тархинд зохих нөлөөг үзүүлдэг байна. Энэ хүчийг чулуу ургалтын үедээ, Дэлхийд ойр гаригуудаас олж авдаг бөгөөд гариг бүр тодорхой төрлийн чулууг тодорхой энергээр дүүргэдэг гэнэ. Тэр л энерги нь чулууг эдэлж хэрэглэж байгаа хүнд сайн муугаар нөлөөлдөг учраас чулуутай гоёл чимэглэл зүүхдээ тухайн чулууны танд үзүүлэх “тусламж эсвэл хорлол”-ыг мэдэж байх нь чухал юм. Мөн чулуун эдлэлийг эмчилгээний зориулалтаар зүүж байвал эм тарианы эмчилгээнээс хавьгүй сайн, хоргүй төгс эмчилгээ болдог байна. 

Тодорхой өнгийн чулуу тодорхой нэг, “өөрийн” гаригаас эрч хүчээ авдаг. Жишээ нь улаан бадмаараг /рубин/, анар, улаан турмалин болон нарны чулуу Нарнаас эрч хүчээ авдаг байхад сувд болон саран чулуу - Сарнаас, Маргад эрдэнэ /Изумруд/- Буд гаригаас, Дорждалам эрдэнэ /бриллиант/ болон цагаан молор эрдэнэ /топаз/ – Сугар гаригаас, шар индраанил /сапфир/, шар молор эрдэнэ- Бархасбадь гаригаас, хөх индраанил, хөх турмалин, нил ягаан болор /аметист/-Санчир гаригаас, улаан, ягаан шүр, хүрэн турмалин- Ангарагаас гэх мэт.
Ведүүдийн оддын зурхайнд од гаригууд болон тэдгээрд хамаарах чулуунууд хүний амьдралд хэрхэн нийлж нөлөөлдгийг тогтоосон байдаг. Энэ дагуу эрдэмтэд судалгаа хийхэд Европ анагаах ухааны эмчилж дийлдэггүй өвчнүүдийг ч чулуу эмчилж чадаж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Чулууны өнгө нь хүртэл онцгой анагаах чадвартай байдаг байна. Хүн дуртай чулуугаа байн байн харж, түүн дээр анхаарлаа төвлөрүүлэн удаан хардаг. Энэ нь өнгөөр эмчлэх эмчилгээтэй нэгэн адил тусдаг. Хүн ногоон мод, хөх тэнгэр, жаргаж байгаа нар зэргийг бишрэн харах үед сэтгэл санаа нь сайхан болж бие организм нь хамгийн зөв гольдролд ордог юм байна. Ингэснээр организм нь өөрөө өөрийгөө илааршуулдаг аж. Хүнд эрүүл мэндэд нь шаардлагатай тодорхой өнгө дутсанаас өвчин үүсэх нь элбэг гэнэ. Иймээс тухайн хүнд дутагдсан өнгө, хэлбэр, энерги бүхий чулууг сонгон зүүлгэхэд өвчин бүрэн эдгэдэг байна. Одоо бүгдээрээ зарим нэг бидний мэдэх үнэт болон хагас үнэт чулуунуудын шинж чанарууд, эмчилгээний увидастай тодорхой танилцъя.
daimond
Доржпалам эрдэнэ /бриллиант/  
Хамгийн үнэтэй чулуу гэдгийг хүн бүхэн мэднэ. Энэ эрдэнийг олон хүнтэй харьцдаг хүмүүс зүүхэд тохиромжтой байдаг гэнэ: хаадууд, генералууд, дарангуйлагчид гэх зэргийн хүмүүст хамгийн тохиромжтой чулуу. Бусад хүмүүст нэг их тохиромжтой биш ажээ. Учир нь доржпалам нь дэндүү хүчтэй чулуу учраас хэр баргийн хүнд “хүнддэг” байна. Ямар ч байсан энэ эрдэнийг өөрөө өөртөө худалдаж авах, хулгайлах зэргийг цээрлэх хэрэгтэй гэнэ. Учир нь ийм доржпалам бүх сайн чанараа гээчихдэг. Бэлгэнд, эсвэл өв залгамжилж авбал аюул багатай. Хэрэв чулуунд толбо, цав мэтийн ямар нэгэн сэв суусан бол ийм чулуу танд зөвхөн хор л авчирдаг. Доржпалам эрдэнийн шигтгээтэй бөгжийг сард хоёр өдөр /шинэ сар гарсны дараах хоёр хоногт/ зүүж байвал бөөрөнд чулуу үүсэхээс хамгаалдаг, харин хүзүүний зүүлт хэлбэрээр зүүж байвал судасны хатууралтай болохоос сэргийлэгдэхээс гадна зүрхний бах багасдаг юм байна.

No comments:

Post a Comment