Монголчууд 9-ийн тоог ихэд бэлгэшээдэг шиг хятадууд 8-ын тоог их чухалчилдаг. Харин 4, 7 гэсэн тоонуудад дургүй. Хятадын тооны бэлгэдлийн соёл нь түүний дуудлагатай нягт холбоотой.
Хоёр /er/ - өсөж үржих, эв найрамдлын бэлгэдэл гэгдэх хоёрын тооны дуудлага нь аяндаа, амархан гэсэн үгтэй дуудлага ижил. Тиймээс Хятадын тооны бэлгэдлийн соёлд хоёрын тоо аяндаа бүтэх, сайн сайхан зүйлс хосоор оршдог гэсэн утгыг агуулдаг. Хос бэлгэдэл агуулсан эд зүйлсийг хуримын ёслолын чимэглэл болон бэлэг сэлтэд өргөн хэрэглэхээс гадна хүмүүс хос заан, хос хүүхэлдэй гэхчилэн эд зүйлийг цуглуулах олон мянган жилийн заншилтай.
Зургаа /liu/ - Энэ тооны хятад дуудлага нь саадгүй, төвөггүй гэсэн үгийн дуудлагатай ижил. Жил бүр Гуанжоу мужийн Зэнчин хотод зохиогддог мотоциклийн дуудлага худалдаан дээр өнгөрсөн жил AW6666 гэсэн мотоциклийн дугаар 272.0 юань буюу 34 мянган доллараар зарагджээ.
Найм /ba/ - Энэ тооны дуудлага азтай байх, баяжих. Наймын тоог Хятадын арилжаа наймаа эрхлэгчид, азаа сорьсон хүмүүс гээд нийт ард олноороо маш өргөн хэрэглэж шүтэж ирсэн. 8888-8888 гар утасны дугаар Чөндү хотын гар утасны дуудлага худалдаан дээр 270 мянган долларын үнэ хүрч зарагдсан жишээ бий. Бээжингийн олимпийн нээлтийн ёслолыг 2008 оны наймдугаар сарын 8-ны өдрийн найман цаг найман минутад эхлэхээр тогтоосон нь жирийн хэрэг биш юм.
Дөрөв /si/ - Харин дөрвийн тоо үхэл гэсэн үгтэй ижил дуудлагатай тул цээрлэх нь бий.
Долоо /qi/ - Уур уцаар, балмад явдал гэсэн үг учир аль болох цээрлэн хэрэглэдэггүй.
Ес /jiu/ - Урт удаан, үүрд мөнхийн бэлгэдэл гэж үздэг.
Хос тооны хувьд гэвэл жишээ нь 14 тооны дуудлага арван үхэл гэж дуудагддаг бол, 168 тоо нь хөгжил цэцэглэлтийн зам гэсэн утга санааг илэрхийлдэг. 134 тоо нь үүрд мөнх гэсэн үгтэй ижил дуудлагатай.

Фэнг Шvд 8-ын тоог хамгийн азтай дугаар гэж тооцдог. Энэ нь өсөлт, эд баялгийг бэлгэддэг аж. Сингапурт машин, утас, карт, дансны дугаараа хvртэл наймын тоогоор төгсгөхийг эрмэлздэг нэгэн хvн саятан болсон тохиолдол байдаг ажээ.
Наймаас гадна 1, 6, 9-ийг азын тоо гэж бэлгэшээдэг байна. Эдгээр нь 4-тэй цуг байвал бvр ч ивээлтэй хэмээн Фэнг Шv vздэг. Тиймээс 14 бол азын дугаар юм. Тvvнчлэн 9-ийн тоо газар тэнгэрийн бvрэн бvтэн байдлыг бэлгэддэг ажээ.

No comments:
Post a Comment