Харви Лэвэн Клайберн 1934 оны долдугаар сарын 12-нд Луизана мужийн Шривпорт хотод төрсөн байна. Түүний эцэг Вэн Клайберн нь нефтийн компанид ажилладаг, ээж Рильдия Брайн Клайберн нь төгөлдөр хуурч байжээ.
Багаасаа хөгжимд дурласан жаалхүү ойр орчныхондоо мэдэгдэлгүйгээр бие даан нот сурчээ. Харин хөгжмийн анхны багш нь ээж нь байж. Хожим, түүний багш нь 1905 онд Оросоос гэр бүлээрээ цагаачлан ирсэн Розина Бесси-Левина болжээ. Клайберн 17 настайдаа Нью-Иоркт ирж нэхмэлийн томоохон үйлдвэрийн эзэн Огатес Жулъярдын байгуулсан хөгжмийн коллежид орж суралцсан байна.
Чайковскийн нэрэмжит анхдугаар уралдаан болохоос өмнө Америкт сонгодог хөгжим тийм ч их өргөн дэлгэрээгүй байлаа. Дуу бичлэгийн фирмүүд рок-н-роллыг илүүтэйгээр сонирхоцгоож, Клайберн цөөн үзэгчдийн өмнө тоглолтоо хийдэг байжээ. Тэр ч бүү хэл заримдаа зоогийн газар өдөр, оройн хоолоор хөгжимддөг байсан аж. Түүнийг Москвагийн уралдаанд улс нь биш харин хөгжимчдийн нийгэмлэг нь дааж явуулсан гэдэг. Уралдаанд түрүүлснээс хойш Клайберны амьдралд эрс өөрчлөлт бий болсон юм. Нэг өдрийн дотор тэр дэлхийд алдартай хүн болж, гэртээ бараг л ардын баатар болсоор эргэн иржээ. Радио, телевизүүд 23 настай хөгжимчний тухай сурвалжлагаа давтан давтан дамжуулж байлаа. Гудамж талбай хүмүүсээр дүүрч ялагчаа задгай машинаар авч явж байв. Эргэн тойрон дуу хөгжим, бүжиг наадам, өнгө өнгийн цаасан ширхэг цас адил будран буух нь шинэ жилийн баярыг санагдуулж байлаа. Дөнгөж ирмэгцээ тэр Америкийн бүхий л томоохон хэвлэл мэдээллийнхнийг цуглуулсан том хэмжээний хэвлэлийн бага хуралд оролцжээ. "Тimе" сэтгүүлийн нийтлэлд: "Дэлхийн 2-р дайнаас хойш, АНУ-ын хэлсэн хийсэн бүхнээс ч илүүтэйгээр Клайберн ЗХУ-ыг Америкт элэгсэгээр хандуулж чадлаа" гэж бичсэн байв.
Түүний ялалтаас хойш сонгодог хөгжим моодонд орлоо. Вэн Клайберн хэд хэдэн тоглолтоо "Карнеги-Холл"-д хийж гялалзсан амжилт үзүүлжээ. Тасалбарынх нь үнэ тэр үед сонсогдоогүй 70-80 долларт хүрсэн байна. Харин тоглолтын дараа Клайберн өөрийгөө жинхэнэ од болсныг мэдэрч, цагдаа нар түүнтэй гар барих гэсэн үй олон хүмүүсийг арай ядан тогтоож байлаа. Вэн Клайберны ялалтанд зориулж "Хөгмийн өдөр" гэдэг баяр тэмдэглэж байхаар тоггжээ.
Бичлэгийн томоохон фирмүүд аль л ашигтай гэрээнүүдийг нэг нэгнээсээ өрсөн санал болгож эхэлсэн байна. Түүний уран бүтээлийн дараагийн улирал нь зайгүй төлөвлөсөн тоглолтын хуваариар дүүрч, хэвлэлүүд Элвис Преслийн шүтэн бишрэгчид Клайберн рүү гүйлдэж эхэллээ гэцгээн бичицгээж байлаа. 1963 онд Америкт Вэн Клайберны нэрэмжит төгөлдөр хуурчдын анхдугаар уралдаан зарлаж. Вэн Клайберны шагналыг анх хүртэгчид нь Зөвлөлтийн залуу хөгжимчид болох Н.Петров, М.Воскресенский нар байлаа. Нэр алдар нь залуу хөгжимчний толгойг эргүүлээгүй юм. Тэр олон ухаалаг ажил сэдэж, сургуулилалт дээрээ хүүхэд залуусыг чөлөөтэй оруулж, тоглолтын тасалбарыг залууст хөнгөлөлттэй үнээр худалдаж байхаар тогтжээ. Сонгодог хөгжмийг сурталчилж: "Бүтэлгүй хайрын тухай дуу сонсож байснаас, Чайковский, Рахманинов нарын хөгжмийг сонсож бай" гэж залууст зөвлөдөг байлаа. Суут Рахманиновын шарил дээр Москвагаас авчирсан голт бор цэцгийн бутыг тавьсан нь хөгжмийн зохиолчийн охин Ирина Волконскаяг ихэд баярлуулжээ. Вэн Клайберны хөгжимдсөн Чайковский, Рахманинов нарын концертууд шиг, тийм олон жил алдаршсан нэг ч пянз Америкт байгаагүй аж.
Вэн Клайберн 1965 онд дахин Москвад ирлээ. Түүний тоглолт дахиад л амжилттай боллоо. Нэгэн ярилцлагадаа тэр: "Москва намайг их урлагийн замд хөтлөн оруулсан юм" гэсэн байлаа. Чайковскийн уралдааны өмнө хэн түүнийг мэддэг байв? Түүнээс хойш 7 жил өнгөрөхөд залуу төгөлдөр хуурч дэлхийн олон орноор аялан тоглосон байв. Түүний дуртай хөгжмийн зохиолч нь С.Рахманинов байжээ. Бүр, уралдаанд анх оролцохдоо ч түүний 3-р концертыг тоглож байсан юм. Вэн Клайберн Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийг бүхэлд нь үнэлдэг байв. ЗХУ-д ирэхдээ тэр зөвхөн Москвад ч биш, суут Моцарт, Шопен, Бетховен, Прокофьев, Лист, Скрябин нарын ирж байсан Ленинградад бас тоглолтоо хийж байлаа.
Хөгжимд үнэн сэтгэлээсээ, зүрхнээсээ дурласан түүнд тоглолт бүр нь судлагдаж танигдаагүй бүхнийг мэдрүүлдэг байжээ. "Хамгийн гол зүйл бол надад үнэн сэтгэлээсээ байх" гэж Вэн Клайберн хэлдэг байв. Москвагийн амжилтын дараах түүний ажлын хуваарь нь тоглолт, сургуулилалт, хэвлэлийн бага хурал гээд зай завсаргүй байлаа. Заримдаа шөнийн хоёр цаг, бүр өглөө болтол сургуулилдаг байжээ.
Клайбернд их шагнал амалсан олон гэрээний саналууд ирж, тэр бүрийг сайтар бодон "одоохондоо залуу байна, өтлөхийн цагт хэрэг болно" гэсний эцэст бүгдийг нь хүлээн авч зөвшөөрч байлаа. Амьдралд нь цаг зав бага гарч байсан нь төгөлдөр хуурчид, ур чадвараа ахиулах боломж олгохгүй байсан юм. Ядарч туйлдатлаа хөдөлмөрлөсний эцэст тэр, урьдын залуу, Москваг байлдан дагуулж байсан тэр л цог жавхаагаа алдсаар байлаа. Энэ үед түүнээс ур чадвараа дээшлүүлж байгаа эсэхийг л асууцгаах болжээ. Вэн Клайберн ч гараа савчин ингэх ямар ч цаг зав, боломж ч алга гэж хариулдаг болсон байв.
1974 оны хавар түүний эцэг нь нас барж, Клайберн тоглолтынхоо хуваарийг өөрчлөн Техаст ирж аавыгаа оршуулж байжээ. Клайберны тоглолтыг Өрнөдөд анхаарахаа байж, хэвлэлүүд ч ярилцлага авахаа бараг больсон байна. Америкийн зах зээлд сонгодог хөгжмийн эрэлт хэрэгцээ эрс багассан ч Орост түүнийг сонирхсон хэвээр байлаа. Тэнд Клайберны тухай хөрөг найруулал бичицгээж, яруу найрагчид шүлэг зохиол туурвиж, судлаачид ном гаргаж байв. Бүтэн улирлын туршид Клайберн Европт хэд хэдэн тоглолт хийж, АНУ-д эргэж ирээд жилд зуу орчим концерт тоглодог байлаа. Түүний тоглолтууд нь Скандинавын орнууд, Италид амжилттай болж, урын сангаа Прокофьев, Сэмуэл Барбер зэрэг орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээр баяжуулсаар байжээ. Америкт Клайберны тухай шуугиан намжиж эхэлмэгц түүний амьдрал арай жигд хэмнэлээр үргэлжилж, олон тоглолтууд нь багасахын хэрээр шинэ хөтөлбөрөө бэлтгэж, нэлээд томхон зохиолууд дээр ажиллах болжээ.
Орчин үеийн төгөлдөр хуурын урлагийн хөгжилд Вэн Клайберн эргэлзээ байхгүй түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Төгөлдөр хуурчийн ур чадварыг (техник) илүүтэй үзэх болсон өнөө үед, Вэн Клайберныг романтик төгөлдөр хуурчаар эргэн санах хэрэгтэй. Тэр 19-р зууны төгөлдөр хуурын дэг сургуулийг хүлээн авч, хойч үеийнхэнтэйгээ холбож өгсөн их хөгжимчний амьд жишээ. Тэр хэрхэн халуун дулаан, амьд сэтгэлээр хөгжимд хандаж болохыг үзүүлж чадсан юм.

No comments:
Post a Comment