Баярын ширээнд хөөрхөн чимэг оруулах зуушийг толилуулж байна. Энэ зуушийг хийхдээ заавал доорхи заавраар хийх албагүй. "Нийслэл" салат, өндөгний салат гэх мэтийн ямар ч салатыг дотор нь хийж болно.
Орох зүйлс:
2 ширхэг чанасан өндөг
100 гр. чанасан креветк 50 гр. улаан түрс 5 ширхэг бөдөнгийн өндөг Майонез Ургамлын тос | |
Булочкагаа голоор нь дутуу үлдээж зүснэ. | |
Ёроолын хэсгийг нь бүхлээр нь ухаж авна. | |
Ухаж авсныгаа шоо хэлбэрээр хэрчинэ. | |
Бага зэрэг ургамлын тосонд шарна. | |
Креветкээ чанаж, цэвэрлээд жижиглэн хэрчинэ. | |
Чанасан өндгөө үрүүлд үрнэ. | |
Шарсан талх, түрс, өндөг, креветкээ холино. Давслана. | |
Майонез нэмж холино. | |
Бэлдсэн булочкандаа салатаа хийнэ. Шүдний чигчлүүрээр тулгуур хийнэ. | |
Бөдөнгийн өндөгөө сувд болгон тавина. Бөдөнгийн өндөгний оронд тахианы өндөгний цагаан уургаас зүсч тавьж болно. |
No comments:
Post a Comment