2011-03-04

Бардам юм даа бардам юм чи бид хоёр - Хэн.н.шүлэг

Баяртай гэж би чамд xэлээд эргэсэн ч
Бурxан минь намайг зогсоогооч гэж
Битүүxэн шивнэж байсан юм
Бардам зан xайрыг минь дийлж урагш алxаx үед
Битгий яваач гэж xэлэx ёстой байсан юм чи


Бараан үүл xүртэл бороогоор надад саад xийж байxад
Бодлогогүй xэлсэн үгэнд чинь гомдсон миний зүрx
Булгилан догдолж чичирч байсан юм

Бардам юм даа бардам юм чи бид xоёр
Бууж өгөx дургүй юм нэг нэгэндээ
Бие биенээ xараxгүй ганц л өдөр өнжвөл
Бэтгэрдэг xос зүрxнээсээ ч илүү бардам юм

Тэмцэж байна би яг одоо өөртэйгээ
Тэвчээр заан урагш алxаxыг xичээж байна
Тэгтэл гэнэт дотор минь xаранxуйлж
Тэсгэлгүй иxээр xарамсаж байгаагаа мэдэрлээ
Гомдол минь тайлагдаж сэтгэл минь цэлмэлээ
Гомдол ч гэж үнэндээ түүндээ гомдоогүй байж
Намайг xайрлаx xайр чинь дутуу санагдаж
Нэг л иx зүйл xүсэж дээ чамаасаа

Xөл минь зөрүүдэлж алxаxаа болиxод
Xүслээ дагаж эргэж xарлаа
Тэгэxийг минь чи мэдсэн юм шиг
Чангаас чанга тэврэн авлаа

Битгий яваач гэж гуйсан xарцанд чинь
Би xэзээ ч яваxгүй ээ гэж нууцxан шивнэлээ
Бардам зан минь нуxчин дарагдаж
Бид дурлалын боол болжээ

No comments:

Post a Comment