2011-03-03

Үнэт чулуу №06

biruza
Оюу /бирюза/ 
Хагас үнэт чулуу. Ази тивийн улсууд энэ чулууг үнэнч хайрын бэлэгдэл гэж үздэг. Тиймээс ч залуу эмэгтэйчүүдийн азын чулуу гэдэг байна. Эртний оточ нар оюуг олон талын эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Нар мандах үеээр оюу чулууг ширтэж байх нь нүдний хараанд их сайн гэнэ. Мөнгөнд суулгасан оюугаар гоёж явбал нойргүйдэл үгүй болох, цус алдахаас сэргийлэх, яр шарх түргэн эдгэх увидастай. Оюутай ээмэг зүүвэл зүрх судасны өвчин, шар өвчин /гепатит/ зэрэгт сайн. Хэрэв оюуг даавуунд боогоод биедээ авч явж байвал могойд хатгуулах, усанд живэх, аянганд ниргүүлэх аюулд өртдөггүй гэнэ.Үхэх цаг нь ойртсон хүний оюу шигтгээ өнгөө алддаг ажээ.


granat
Анар /гранат/
Улаан хүрнээс бордуу шар хүртэл өнгөтэй байдаг хагас үнэт чулуу юм. Жижиг ширхэгтэй гадаргуутай жигд будагдсан өнгөтэй байдаг. Олон чулуу анарын бүлэгт хамаардаг. Анар бол “шударга үнэний” чулуу учраас худал хуурмаг зантай эзнээ “үздэггүй”, түүнд гай зовлон авчирч шийтгэдэг гэнэ. Харин хүмүүсийн хооронд найрсаг, үнэнч харьцаа тогтоох “хоббитой” чулуу ажээ. Мөн анар нь идэвх санаачилгатай, ажилсаг хүний чулуу болохоор залхуу, идэвхгүй хүнд зүүлгэчихвэл өөрийн буцлам энергээ зарцуулж чадахгүй болсноос “байж суух газраа олж ядан бухимдаж” өнгөө алддаг гэдэг. Ийм болсон анарыг зүүхээ болихгүй бол зовлон зүдгүүрт унадаг гэнэ. Харин ууланд авирагчид, холын аянчидад их тусалдаг байна. Амандаа анар чулуу хийгээд байлгавал өндрөөр халуурч байгаа хүний халуун мэдэгдэхүйц буурдаг, хэлхсэн анар хүзүүндээ зүүвэл хоолойн өвчин, амьсгалын дээд замын өвчнүүд, мөнгөн бөгжинд шигтгэж зүүвэл толгойн өвчин, цайвар өнгийн анар зүүвэл судас хатууралтын өвчнийг анагаах бөгөөд ой ухаан ба сонсгол сайжруулдаг олон увидастай чулуу юм байна.

malahit
Ногоолин /малахит/
Энгийн гоёлын чулуу, тод ногооноос-хар ногоон хүртэл өнгөтэй байдаг энгийн гоёлын чулуу. Жижиг хүүхдэд ээлтэй чулуу учраас хүүхдийнхээ хүзүүнд зүүх, эсвэл тэргэн дотор нь  хийж байвал элдэв өвчин хүүхдийг тань тойрон гарах ажээ. Ногоолин нь Тэнгэрийн Ван, Сугар гаригуудын энергээр цэнэглэгдсэн байдаг тул хайр сэтгэлийг эзэндээ ихээр татдаг. Залуу охидууд ногоолинг ямар ч хэлбэрээр зүүгээд хэрэггүй: хүчинд автах аюултай. Харин дунд насны эмэгтэйчүүд зүүвэл “хоёрдахь залуу нас нь ирэх”, шинэ үрчлээ нэмэхгүй байх гэнэ. Эрэгтэй хүн зүүн гарныхаа долоовор хуруунд ногоолинтой мөнгөн бөгж зүүж байвал түрүү булчирхайн үрэвсэл гэдэг өвчнөөс хол байх болно. Бүснээсээ унжуулж зүүвэл бэлгийн чадавхид нь маш сайнаар нөлөөлдөг байна.

No comments:

Post a Comment