2011-03-03

Үнэт чулуу №03

topaz
Молор эрдэнэ /топаз/ 
3-р зэрэглэлийн үнэт чулуу юм. Хөхдүү-шараас ягаавтар хүртэл олон өнгийн молор эрдэнэ байдаг. Хөх-цэнхэр өнгөтэй молор эрдэнийг далайчид шүтдэг. Тунгалаг хөх молор эрдэнэ далай тэнгисийг удирдаж шуургыг намсгадаг, хөлөг онгоцыг сүйрлээс авардаг гэж итгэдэг байв. Молор эрдэнэд Тэнгэрийн ван болон Санчир гаригийн энерги шингээтэй байдаг гэнэ. Иймээс энэ чулуу ховсдогч нарын хувьд мэргэжлийн чулуу болдог аж. Ер нь молор эрдэнэ ихээхэн “хэцүү” чулуу учраас түүнтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Сэтгэл санаа султай, “юманд автамтгай” хүмүүс энэ чулууг зүүвэл сэтгэцийн өвчтэй болох аюултай. Мөн холын замд аялахаар гарахдаа молор эрдэнээ гэртээ орхиод яваарай: элдэв аюулыг молор эрдэнэ өөртөө татаж байдаг юм байна. Энэ бол тайван, өөрчлөгддөггүй орчинд байх дуртай “гэрийн” чулуу юм. Эмчилгээний увидасын хувьд: үр хүүхэдтэй болохыг мөрөөдөж байгаа эмэгтэйчүүд ягаан молор эрдэнийг хэлхэн хүзүүндээ зүүх хэрэгтэй. Шар молор эрдэнийг бөгжинд юмуу ээмгэнд шигтгэж зүүвэл толгойн өвчнөөс салж болох ажээ. 

opal
Гэрэлт чимид /опал/
Хагас үнэт чулуу. Далайн ван гаригийн төлөөлөл. Ясны чөмөг, мэдрэл, төлжих эдүүдийг бэхжүүлдэг. Мөн нүдний хараа сайжруулна, толгойны мигрень өвчинд их тустай. Зөн совинг хөгжүүлнэ. Гэрэлт чимидийг алт, мөнгөн бөгжинд суулгаж ядам хуруундаа зүүх хэрэгтэй.

Муурны нүд /кошачий глаз/ 
Харшил, байн байн ханиад хүрэх, харшлын үүдэлтэй астм, бөөрний дисфункц зэрэгт сайн. Мөн сэтгэлийн хөдлөлд автамтгай хүмүүст өөрийгөө хянах чадвар олгодог. Сэтгэл зүйн эмчилгээ хийдэг хүмүүс энэ чулууг алтанд суулгаж чигчий хуруундаа зүүвэл өвчтөнийхөө сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалж чадна.

No comments:

Post a Comment