Эгшсэн зүрхийг чинь холын холоос дуудаж
Эрхэлж тунисны минь төлөө намайг бүү зэмлэ
Эрхэлж тунисны минь төлөө намайг бүү зэмлэ
Зүр гөрөөс урамдахад бөмбөчөөд байдаг сэтгэл минь
Зүс бараан үгэнд чинь зүг бууруулаад байна
Тэнгэр зүйдэлгүй гэдэгт итгэдэггүйсэн бол
Тэртээ өрнийг зорин тогоруу юундаа нисэх вэ
Зоргол нялх аашинд минь аргамжаатай явдаг атлаа
Зоргоор залуу насыг хатуурхаж бүү гундаа
Үргэлж мөнхийн өвөр дээр чинь зөрүүдлэхгүй
Үргэлж мөнхийн өрийг чинь зөөллөж элгэмсэхгүй
Үргэлж мөнхийн задгай гэзгээ би хаялахгүй
Үргэлж мөнхийн омог залуу амьдрахгүй ээ
Навчис цантсандаа намрын өмнө бардамхан
Надад ширүүлхсэндээ чи хайрынхаа өмнө чадуухан
Чуулсан шувуудын сүүдэрт нуур мөстөж хонодог
Чулуу чулуундаа дурладаггүйн учир энэ
Чамаас буцжээ гэж миний тухай сонсвол
Чанх өмнөө тунарсан сарны туяатай ханьс
Чиний дэргэд асгараагүй сэтгэл гэж байдагт итгэ
Чин үнэндээ яваад өгнөө гэдэгт минь бүр ч илүү итгэ ээ
Чин үнэндээ яваад өгнөө гэдэгт минь бүр ч илүү итгэ ээ
No comments:
Post a Comment