2011-03-02

Хүнсний зөв зохицол - Эрүүл бие

Хоол хийхийн өмнө хүнсний зүйлүүдээ зөв зохистойгоор хольж  хэвшвэл хоол маань амттай бөгөөд эрүүл мэнд, бие организмд ач тусаа бүрэн хэмжээгээр өгдөг. За ингээд, юуг юутай хольж болох, харин юуг болохгүй вэ? 
Болно /шаардлагатай/ 
Шарсан мах + брокколи байцаа 
Шарсан мах бол бидний дуртай боловч ходоод гэдсэнд хорт хавдар үүсгэх эрсдэлийг дагуулж байдаг хоол. Харин брокколи байцаа энэ эрсдэлийг бууруулдагаас гадна бие организмаас хортой бодиснуудыг гадагшлуулдаг увидастай ногоо. Тиймээс энэ хоёрыг хамтад нь идэж байхыг хичээж байвал зүйтэй.

Элэг + төмс
Элэг бол хүний организмд нэн шаардлагатай төмрийг хамгийн их хэмжээгээр агуулдаг гэдгийг хэн бүхэн мэддэг. Харин хүнсээр дамжин орж ирсэн төмрийн 8 – хан хувийг л организм маань өөртөө шингээж чаддаг гэдгийг тэр бүр мэдэхгүй байх. “С” аминдэм төмрийг бие организмд шингэхэд маш их нэмэр болдог. С витамин гэхээр л жимс санаанд орж байна уу? Төмсөнд ч, ялангуяа шинэ төмсөнд С витамин хангалттай хэмжээгээр байдаг, мөн ногоон сонгино, улаан лооль, улаан чинжүүнд ч их. Тиймээс элэгийг С витаминтай ногоотой хамт идвэл сайн. Төмс, улаан лооль, ногоон сонгино – хамгийн энгийн бөгөөд ашигтай хувилбар.

Амтат чинжүү + ургамлын тос
Шар болон улбар шар өнгийн ногоо, жимсэнд А витамин агуулагддаг, харин энэ витамин зөвхөн тосонд уусч байж биед шингэдэг, ялангуяа сүүний тослог хамгийн сайн уусгагч болдог. Тийм учраас лууван болон луувангийн шүүсийг сүүний цөцгийтэй хольж хэрэглэвэл зөв. Мөн амтат чинжүү, байцаа, сонгиныг нимгэнээр хэрчиж холиод давс, сахар, ургамлын тосоор амтлаад идэж байхад сайн.

Шарсан өндөг + улаан лооль
Сонгино, улаан лоолинд селен агуулагддаг, харин селен бол бэлгийн эрүүл мэндэд маш чухал үүрэгтэй элемент юм. Ялангуяа эрэгтэйчүүдэд маш хэрэгтэй элемент. Селен “Е” витаминтай хамт организмд орж ирэхэд хамгийн сайн боловсруулагдан шингэдэг. Өндөг, ногоон ногоо, ургамлын тосонд “Е” витамин ихээр агуулагддаг, тиймээс өндгийг ургамлын тосонд шараад улаан лооль, ногоон сонгино болон бусад ногоон ногоотой хольж идэх хэрэгтэй. Харин өндгийг 2 минутаас илүүгүй хугацаанд шарах ёстой, халуун боловсруулалт нь селенийг ч, Е витаминыг ч задраадаг.

Болохгүй 
Котлет + оливын тос
Реклам үзээд наранцэцгийн тосоо оливын тосоор солиод байгаа эзэгтэй цөөнгүй. Нэгдүгээрт, ямар ч ургамлын тосонд холестерин угаасаа байх арга байхгүй, энэ бодис зөвхөн амьтны гаралтай тосонд байдаг. Оливын тос гайхамшигтай сайн найрлагатай нь үнэн, харин хайруулын тавган дээр бүх ашиг нь алга болдог, учир нь оливын тосон дахь биологийн идэвхит, түүний хамаг ашгийг бүрдүүлж байгаа бодиснууд халууныг тэсвэрлэж чадалгүй “үхдэг” юм. Тиймээс, эзэгтэй нар минь мөнгөө үр дүнгүй зарцуулах хэрэггүй, оливын тосыг зөвхөн салатанд л хийж байгаарай. Ер нь котлетыг духовканд болговол шарах явцад бий болдог амтат хайрс - хорт хавдар үүсгэгч канцероген үүсэхгүй.

Хөх тарианы талх + кофе
Хачиртай хөх тарианы талх – сайхан бөгөөд ашиг тустай  өглөөний зоог. Кофе ч гэсэн хорт хавдар болон хөгшрөлтөөс хамгаалагч антиоксидант бодисуудаар баялаг бөгөөд амттай сайхан ундаа. Хамтдаа бол амтаараа сайхан зохицдог ч, ашигт байдал нь алга болдог юм. Кофены кофеин нь олон ашигт бодисны шимэгдэлт шингэлтэнд хаалт тавьчихдаг эд учраас кофег дангаар нь, хоолноос нэлээн хойно уувал дээр.

Архи + кола
Таргалахаас зайлсхийдэг хүмүүс архийг сахар орлуулагчтай колагаар шингэлж уудаг. Хийжүүлсэн, сахаргүй ундаа маш хурдан шимэгддэг, энэ явцад нь архи ч хамт шимэгдэж цусанд их хэмжээгээр орж чаддаг юм. Тэгэхээр та илүү их согтоно гэсэн үг, мөн шарталт ч хүндээр илэрнэ.

Самар + шар айраг
Газрын самарт хүний биед нэн хэрэгтэй амин дэмүүд болон натри, кали, кальци, марганц, фосфор, төмөр ихээр агуулагддаг. Харин согтууруулах ундаа тэдгээр ашигт бодисуудыг задалж үгүй болгодог юм.

Киви + сүүн бүтээгдэхүүн
Кивинд агуулагддаг энзим сүүний уургийг задалдаг. Энэ нь хэдий хоргүй боловч амттай сайхан байсан хүнс чинь муухай амттай болж хувирна.

No comments:

Post a Comment